Албан тушаалаар хариуцлага тооцлоо ч асуудал арилахгүй
Жирэмсэн эхийг 30 хэмийн хүйтэнд гадаа машинд нь төрүүлсэн явдлаас болж олон нийт хоёр талцаж хэл ам хийж эхлэв. Нэг хэсэг нь жирэмсэн ээжийг өмөөрч өрөвдсөн бол нөгөө хэсэг нь хариуцлагагүй хандсан эмнэлгийг өмөөрч, эмч сувилагч нарт буруу халдаахгүй байна.

Тодруулбал, гурав хоногийн өмнө ЭХЭМҮТ-д нэгэн жирэмсэн эх такси барьж ирсэн бөгөөд тасгаа андуурч хүүхдийн тасгийн хаалгаар орж ирэнгүүтээ "Би төрөх гээд байх шиг байна" гэж тусламж гуйхад гурван угтагч "Төрөх тасгийн хаалгаараа ор" хэмээн хөөгөөд гаргажээ. Улмаар хүчтэй өвдөлт өгч, ус нь гарсан эмэгтэй нөгөө таксигаараа төрөх тасгийг нь хайж явсаар байгаад эмнэлгийн тусламж авч чадалгүй таксинд нь хүүхдээ төрүүлсэн байгаа юм. Ерөөсөө болсон процесс ийм.

Яагаад гадаа 30 хэм хүйтэн байхад тусламж гуйсан ээжид эмнэлэг түргэн шуурхай үйлчилгээ үзүүлсэнгүй бэ. Нөгөөтэйгүүр төрөх хугацаа болсон байхад тэр ээж эмнэлэг бараадаагүй байв гэдэг асуудал урган гарна. Хэдий хар хүйтэнд таксинд хүүхдээ эсэн мэнд төрүүлсэний дараа эмнэлгийн тусламж авсан. Өнөөдөр эх хүүхдийн бие сайн байгаа талаар эмнэлгийн зүгээс тайлбар хийсэн.

Нэг жишээ хэлэхэд Японд олон нийтийн унаанд хүүхдээ төрүүлсэн ээжийг өөрөө хариуцлага алдсан хэмээн буруутгаж, өөртэй нь хариуцлага тооцож байсан бол манайд харин эсрэгээрээ эмнэлэгтэй нь хариуцлага тооцож байгаа юм. Нийгмийн ялгаа ерөөсөө энэ.

Гэхдээ энэ хариуцлагагүй үйлдэлд, алдаа гаргасан угтагч, эмч сувилагч нарт салбарын яамнаас хариуцлага тооцно гэж мэдэгдсэний дараа тус эмнэлгийн ерөнхий захирал Ш.Энхтөр албан тушаалаа өгөхөө мэдэгдсэн. Салбарын сайд нь ч энэ асуудалдаа өөрөө тайлбар хийгээрэй гэсэн "лүндэн" буулгасан сурагтай.



Жирэмсэн эхэд хариуцлагагүй хайхрамжгүй хандсан ажилтнуудтайгаа хариуцлага тооцохгүй, дарга өөрөө албан тушаалаас бууж байгаа нь нэг талаар ёсзүйтэй хэрэг гэж үзнэ. Нөгөө талаар ингэж албан тушаалаар хариуцлага тооцоод асуудал арилахгүй гэдгийг хаана хаанаа анхаарах ёстой бус уу.

Ер нь эмнэлгийн ачаалал, тэр дундаа хүүхдийн, төрөх эмнэлгүүдийн ачаалал их, ажилтнуудын ажил нь хүнд байдгийг хүн бүр мэднэ. Байнга эмнэлгээр явдаг хүмүүс зовлонг нь ойлгоно.

Хамгийн гол нь тэнд ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч нар хүнлэг сэтгэлтэй хүн чанартай, ёсзүйтэй байх ёстой. Хэдий ачаалал ихтэй, ажилдаа түүртдэг ч хүнлэг, сэтгэлтэй байхыг тэднээс хүснэ. Төрөх эмнэлэг бол байнгын хөлд дарагдаастай, хүүхдүүд уйлаастай, үйлчилгээ авч байгаа иргэд, ээжүүд цухалдаастай байдаг нь үнэн. Тиймээс хэн хэн нь хаана хаанаа үүсч байгаа асуудлаа анхаараад, шуурхай шийдвэрлээд явчихвал зүгээрсэн.

Бид цөөрч болохгүй цөөхөн монголчууд гэдгээ мартаж болохгүй. Үхэх төрөх ижилхэн гэж ярьдаг. Хоёр яс салах тийм амархан зүйл биш. Энэ хариуцлагагүй байдлаас болж гадаа машинд амаржсан эх, нярай эндвэл, цаашлаад осгож хөлдсөн бол яах вэ. Хоёр хүний амийг албан тушаалаар төлөөд өнгөрөх байсан уу. Аюултай биш гэж үү. Ганц эмнэлгийн даргаар хариуцлага тооцоод өнгөрөхдөө гол нь биш юм. Хамгийн гол нь эмнэлгийн байгууллагын ажилтнууд сэтгэлтэй, зүтгэлтэй, хариуцлагатай, хүнлэг байхыг л дахин дахин хүсье.

Хэрвээ эмч, сувилагч нарын харилцаа үйлчилгээний доголдол байх юм бол тухайн эмнэлгийн Ёсзүйн хороонд нь гомдол гаргах эрх иргэдэд нээлттэй бий.

Дээрх харамсалтай зүйлээс болсноос хойш жирэмсэн эхчүүд амаржихаасаа ч айж байна. Ер нь эмнэлгийн үйлчилгээ авах гэж байгаа эцэг, эхчүүдтэй харилцахдаа ёсзүйгүй, харилцааны соёлгүй харьцаж байгаа ямар ч эмч, сувилагчийн гаргаж буй үйлдэл хандаж байгаа хандлага, хэлж ярьж байгаа бүхнийг баримтжуулж аваад, хандах ёстой газар нь хандаж байя гэсэн давалгаа олон нийтийн сүлжээнд их давалгаалж байна шүү. Тиймээс эмнэлэгийн эмч, ажилтнууд цаашдаа харилцаандаа, ажилдаа анхаараарай.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-12-09 04:11:47
    Яармагийн төрөх эмнэлэг гээд хэдэн жил худлаа ярьж мөнгийг нь дээгүүр нь хулгайлж аваад байхаар эхчүүд таксинд төрөхгүй яах юм
    66.181.160.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-12-07 04:14:52
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
    202.9.42.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Лхагваа 2018-12-07 03:04:34
    Хаана хаанаа хариуцлагатай байяаа
    66.181.160.120
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-12-07 02:30:22
    эмч сувилагч нарын цалинг нээмээ. цалин бага болохоор хийх ёстой ажил ч гэсэн ачаалалаа дийлэхгүй байна, ажлаасаа сэтгэл ханамж авахгүй бол эерэг үр дүн гарахгү...
    43.228.131.132
    Мэдэгдсэн Хариулах