“Улаанбаатар өртөө”-ний хойно цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай захирамж гаргасан байна.

Захирамжааар Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар төмөр замын хойд талд байрлах 36408 м2 газрыг орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу иргэд амарч зугаалах ая тухтай нөхцөлийг бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн болгон иж бүрэн тохижуулах ажлыг 2019 оны III улиралд багтаан зохион байгуулахыг үүрэг болгожээ.

Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосон байна.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.