Украины зүүн нутагт галыг бүрмөсөн зогсоохыг зөвшөөрлөө
Украин улсын Ерөн­хийлөгч П.Порошенко ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярьж, зүүн нутагт галыг бүрмөсөн зогсоохыг зөвшил­цсөн гэж хэлсэн аж.

П.Порошенкогийн хэв­лэлийн албанаас “Сүүлийн сар­уудад дайн тулаантай байгаа Донецк, Луганск муж оршдог Донбассын бүс нутагт галыг бүрмөсөн зогсоохыг зөвшөөрлөө. Хоёр тал энх тайван байдал тогтоохоор харилцан ойлголцсон” гэж мэдэгдсэн байна.

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтыг угтан АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Балтийн орнуудын тэргүүнүүдтэй Эстон улсад уулзах үеэр П.Порошенко энэ талаар хэлжээ. Энэ уулзалтад Эстон, Латви, Литвийн Ерөнхийлөгч нар уулзалтад оролцлоо.

Уэльс улсад өнөөдөр эхлэх НАТО-гийн дээд хэм­жээний уул­­зал­таар холбоотнууд цэр­гээ Афганистанаас татах болон Украины хямралыг ярилцахаар төлөвлөж байгаа юм.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Өнөрбат 2014-09-04 10:07:26
    Угаасаа Донецк, Луганскийн нутгаас Украйны армийг шахаад гаргачихсан, одоо байлдвал цаашаа Украйны нутаг руу орох болчихоод байгаа юм чинь зогсоохоос яах вэ дээ. 8 сарын 24 гэхэд зүүн хэсгээ бүрэн хяналтандаа авна гээд бүлтрээд байсан, навс тавиулдаг байн