“Мастерс-2018”-д Монголын 13 жүдоч хүч үзнэ

Арванхоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд БНХАУ-ын Гуанжоу хотод IJF-ийн цувралын чансааны 16-д багтсан шилдэг жүдочид өрсөлдөх Мастерс тэмцээн болно. Зөвхөн урилгаар оролцох тус тэмцээнд энэ жил 52 орны 236 жүдоч хүч сорих юм. Монгол Улсаас тус тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 3 жүдоч зодоглохоор нэрээ өгчээ.
 

МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
 

ЭРЭГТЭЙ:
 

  • 60 кг: Дашдаваагийн Амартүвшин, Ганбатын Болдбаатар,

  • 66 кг: Ганболдын Хэрлэн, Довдонгийн Алтансүх,

  • 73 кг: Ганбаатарын Одбаяр, Цэнд-Очирын Цогтбаатар,

  • 81 кг: Отгонбаатарын Ууганбаатар, Дагвасүрэнгийн Нямсүрэн,

  • -100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар,

  • +100 кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр,
     

ЭМЭГТЭЙ:
 

  • 48 кг: Мөнхбатын Уранцэцэг,

  • 57 кг: Доржсүрэнгийн Сумъяа,

  • 63 кг: Балдоржийн Мөнгөнчимэг.
     

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:
 

12 сарын 15
 

  • Эмэгтэй 48 кг, 52, 57, 63 кг болон эрэгтэй 60, 66, 73 кг

  • 10:00 цаг: Хэсгийн барилдаан эхэлнэ.

  • 17:00: Медалийн төлөөх барилдаан эхэлнэ.
     

12 сарын 16
 

  •  Эмэгтэй -70, -78, +78 кг болон эрэгтэй 81, 90, -100, +100 кг

  • 10:00 цаг: Хэсгийн барилдаан эхэлнэ.

  • 17:00 цаг: Медалийн төлөөх барилдаан эхэлнэ.
 
Б.ОД

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мягмар 2018-12-05 15:29:36
    Манай ямар TV-ээр үзүүлэх вэ?
    66.181.188.118
    Мэдэгдсэн Хариулах