ЭХЭМҮТ-д төрөхөөр орж ирсэн эмэгтэйг "Тасгаа андуурсан байна, төрөхийн тасаг руу яв" гэж гаргаснаас болж гадаа таксинд хүүхдээ төрүүлсэн эхийн талаарх мэдээлэл өчигдөр олон нийтийг эмзэглүүлэв.
Энэ асуудалд дээрх төвийн захирал ч яаралтай хариу мэдэгдэл хийсэн байгаа юм. Тухайлбал, угтагч үйлчилгээ үзүүлдэг сувилагч нарын харилцаа хандлага буруугаас болж дээрх эмэгтэй, тасгаа хайж явсаар таксинд төрсөн байгаа юм. Яагаад гэвэл ус нь гарчихсан, хүүхдийн толгой цухуйж тусламж гуйгаад орж ирэхэд нь хүлээж аваагүй угтагч нар болон эх баригч эмч нар буруутай байгаа юм. Тэгвэл хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцохоо салбарын сайд Д.Сарангэрэл мэдэгджээ.
Тэрбээр "Хүүхдийн тасагт ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтан зөвлөснөөр замдаа гадаа төрж ,эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд одоо эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна. Гэхдээ харанхуй шөнө, хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно.
Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсанд уучлал хүсье. Цаашид салбарын ёсзүйн асуудалд онцгой анхаарч ажиллах болно" гэжээ.
О.Гэрэл
Оллоо.mn