​Сайдыг чөлөөлөх, огцруулах саналыг өргөн мэдүүлэв
​Сайдыг чөлөөлөх, огцруулах саналыг өнөөдөр өргөн мэдүүллээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Янгугийн Содбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх, Цэдэнбалын Цогзолмааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхий сайд энэхүү саналаа хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2018-12-05 03:06:33
    Хотгор шанагын уурхайг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн гадныханд зарсан Ч. Хүрэлбаатар мэтийн хувалзнуудыг зайлуулахгүй бол энэ ЗГ удаан тогтохгүй дээ.
  • иргэн 2018-12-04 13:12:26
    Санал хураалтын өмнө өргөн барихгүй байсан шалтгаан нь одоо тодорхой болж байгаа биздээ.
  • ZOchin 2018-12-04 11:39:10
    nNuguu hurald suuhgui ged bdag garuud.n Suuhgui blgui de.Ene 2 said tomligdohgui yum bno.Marzan yum.
  • zochin 2018-12-04 11:31:48
    АШГҮЙ ИДЭЖ УУДАГ НӨХДҮҮД ЭХНЭЭСЭЭ СУУДЛАА ТАВЬЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ