ЖДҮХС-тай холбоотой зээлийн асуудлыг шалгахад хугацаа орно гэв
ХХААХҮЯ-ны ЖДҮХС-аас олгосон зээлийн асуудлыг хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Одоогоор ямар ямар томоохон төслүүд дээр хэн хэнийг шалгаж байгаа нь тодорхойгүй учир прокуророос мэдээлэл өгөх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны нууцлал хуулиар зохицуулагдсан байдаг. Эдийн засагтай холбоотой хэргүүд маш том цар хүрээтэй хавтаст хэрэг учраас шалгахад нэлээд ажиллагаа хийгдэж цаг хугацаа ордог гэв. Нийслэлийн прокурорын газарт олны анхааралд байгаа хэргүүд замхарсан зүйл байхгүй.

Дээрх зээлтэй холбогдуулан төрийн өндөр дээд албан тушаалтнууд албан тушаалын байдлаа ашиглаж хэн нэгэнд зээл олгуулсан асуудал байгаа эсэхийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгаж тогтоох учир ямар ч мэдээлэл өгөх боломжгүй гэсэн  тайлбарыг НПГ-аас өгчээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-12-04 18:06:47
    Todorhoo shuu de
    83.25.252.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-12-04 08:59:51
    ЖДҮ-г шалгаж байгаа л гэх банкнаас мөнгө зээлсэн нэр ус тодохой үүнийг шалгахад хичнээн хугацаа ордог байна аа манай хууль шүүхийхэн ч ёстой явах аа байжээ
    202.9.42.138
    Мэдэгдсэн Хариулах