Төрийн санд мөнгөн хөрөнгө байршуулах тухай хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 08:00 цагт болно. Хуралдаанаар сайд нар есөн асуудал хэлэлцэж, таван танилцуулгыг сонсохоор төлөвлөжээ. Тодруулбал,
 

  • Удирдлагын академийн талаар авах арга хэмжээний тухай,
  • Тусгай зориулалтаар 2019 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай,
  • Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай,
  • Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай,
  • Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам батлах тухай,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай,
  • Төрийн санд мөнгөн хөрөнгө байршуулах тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэх юм байна.


Мөн Гадаад харилцааны сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нар олон улсын үзэсгэлэнд оролцсон дүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын дүн, Үндэсний гео мэдээллийн сан хөтөлбөрийн талаар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар хуралдаанд танилцуулах аж.

Х.Хулан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.