Мэс заслын эмч буруутай эсэхийг шүүх шийднэ
 
Монгол Улсын иргэн Л.И нь Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын эмчээр ажиллаж байхдаа өнгөрсөн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өвчтөн Д.М-д цөсний хүүдийн чулуу авах дурангийн мэс заслыг хийжээ.

Хагалгаа хийх үедээ түүний нарийн гэдсийг хагалгааны багажаар түлсний улмаас хагалгааны дараа нарийн гэдэс цоорч, хэвлийн хөндийн тархмал идээт үрэвсэл үүсч ерөнхий хордлогод орсны улмаас өвчтөн нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.

Түүний энэ үйлдэлд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан, давж залдах, хяналтын шатны шүүхээр хэлэлцэх хүртэл хүнийг гэм буруутгаж болохгүй.  Өөрөөр хэлбэл, эмч алдаа гаргасан байж болзошгүй байгааг шүүх тогтоох эцэслэн тогтоох юм.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-12-04 07:48:25
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо