Монгол залуус эзэмшсэн мэргэжлээрээ Дэлхийн ур чадварын олимпд оролцоно
Монгол залуус Дэлхийн ур чадварын олимпод гурав дахиа оролцох гэж байна. Тодруулбал, ирэх оны наймдугаар сард ОХУ-ын Казань хотноо болох 45 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөх ур чадвартай залуусыг сонгох сүүлийн шатны шалгаруулалт энэ өдрүүдэд болж байгаа ажээ.

Гагнуурын тэмцээн энэ сарын 4-7-нд Эрчим хүчний хөгжлийн төвийн харьяа МСҮТ /2-р цахилгаан станцын хажууд/, Цахилгааны мэргэжлийн тэмцээн энэ сарын 6-нд Барилгын политехник коллежид, Өрөг сантехникийн тэмцээн нь Барилгын политехник коллежид, Мужааны тэмцээн нь Техник технологийн ПТК, Токарийн мэргэжлийн тэмцээн Барилгын политехник коллежид, үсчний тэмцээн нь Барилга технологийн ПТК, тогоочийн мэргэжлийн тэмцээн Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн байранд тус тус болсноор Дэлхийн ур чадварын олимпод оролцох Монголын багт хэн хэн багтах нь тодорхой болох юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.