Жирэмсэн эхийг “Төрөхийн хаалгаараа ор” гэж хөөснөөс болж таксинд амаржжээ
Эрүүл мэндийн салбарын ялзарсан хүнд суртлыг иргэд цахим хуудсандаа их чичлэж байна. Эмнэлэгт өвдсөн зовсон, ядарсан зүдэрсэн тусламж эрсэн хүмүүс ирдэг болохоос аагаа багтаасан арга ядсан хүмүүс оочер дугаар болж ирдэггүй хэзээ ойлгодог болох юм бэ?

ЭХЭМҮТ-д төрөх гээд сандарч орж ирсэн эмэгтэйг "Төрөхийн хаалгаараа ор" гэж хөөж гаргаснаас болж хөхөө өвлийн гадаа хүүхдээ төрүүлсэн тохиолдол гарчээ.

Энэ талаар цахим хуудсан нэгэн ээж сэтгэгдэл бичиж үлдээжээ.

Тэрбээр "Хүүхэд маань ханиад хүрээд бараг сар болох гэж байна. Энэ хугацаанд эмнэлэгт 2 удаа үзүүлж 1 удаа үзүүлэх гэж оролдлоо. Эмч нартай холбоотой маш муухай зүйл сонсож байсан ч өөрийн нүдээр харна, бас өөр дээрээ үзнэ гэж бодсонгүй ээ. Эх нялхсын эмчид хүүхдээ үзүүлэх гээд байж байх үед нэг жирэмсэн эмэгтэй "би төрөх гээд байна" гээд ороод ирэхэд үүдэнд бүртгэл хөтөлдөг гурван сувилагч "манайх төрчихсөн хүүхдийн эмнэлэг болохоос төрүүлдэг нь биш нөгөө талаар ороод төрөхдөө үзүүл" гээд шөнийн 23.00 цагийн үед хөөгөөд явуулсан. Гэтэл тус ээж цуг яваа хүнгүй таксины жолоочтой хоёулаа байсан.

Гараад нөгөө төрөхийн тасгаа хайж явж байх үедээ энэ их хүйтэнд гадаа хүүхдээ төрүүлчихлээ. Тэгээд буцаад элгэндээ хүүхдээ тэврээд уйлаад ороод ирсэн юм. Тэнд байсан бүх хүн маш ихээр цочирдож. Ээжүүд аавууд маш их уурлалаа. Мөн би ч гэсэн эх хүн өөрөө төрж үзсэн болохоор төрөх үед ямар байдгийг мэддэг учраас "Та нар арай ч дээ яаж ийм хүн чанаргүй муухай байдаг байна. Энэ эмнэлэг чинь бүгд залгаатай байж хөөж шууд явуулахын оронд ядаж нэг сувилагчтайгаа дотроор явуулчихгүй дээ" гэж намайг хэлэх үед сувилагч нар уурлан "Чи одоо хэн юм ар гэрийнхэн нь биш бол дуугай бай" гэж тэнд байсан хүмүүсийг загнасан.

Ингээд хэсэг хугацаанд бүх эмч нар гүйлдэж ээж хүүхэд хоёрыг төрөх тасаг руу шилжүүлэх болов. Гэхдээ ээжийг бас л гадуур авч явахаар болов. Хүүхдийг дотроор харин хоёр эмч нь аваад явсан. Дөнгөж төрсөн хүнд нэг даавуу нөмрүүлээд л түрээд гарсан. Түрээд явж байх үедээ хоорондоо инээлдээд азтай төрлөө ёстой азтай гэх юм. (тэр ээжийг ямаршуу байгааг мэдсэн ээж бна уу санаа зовоод болдоггүй ээ)" гэж бичжээ.
 
Эмнэлгийн гадаа биш таксинд төрсөн гэв

Харин энэ талаар ЭХЭМҮТ-ийн эх сурвалжаас тодруулахад "Энэ эмэгтэй эхлээд хүүхдийн эмнэлэг дээр төрөх тасгаа андуурч очсон юм билээ. Тэгээд тэндээсээ гарч хүргэж ирсэн таксиндаа сууж төрөх тасгийг хайж явах замдаа төрчихсөн юм билээ. Эмнэлгийн гадаа биш таксинд төрсөн юм шүү.

Таксины жолооч төрөх эмнэлгийг андуураад "Гурван гал" эмнэлэгт аваачаад өгчихсөн юм билээ. Тэр эмнэлгийн гадаа таксинд төрсөн. Тэгээд манайхыг дуудсан юм билээ. Төрөхийн эх баригч нар очиж авчирсан. Манай эмнэлгээс анхны тусламж үзүүлээд эх хүүхэд хоёрыг аваад төрсний дараах тасагтаа хэвтүүлчихсэн байна. Биеийн байдал маш сайн байгаа. Сувилагч нар хөөж гаргасан гэх зүйл болоогүй. Одоо ямар ч асуудал байхгүй" гэв.

Гэхдээ эмнэлгийн бус газар хахир хүйтэнд хүүхдээ төрүүлсэнд хэн буруутай вэ? “Хүүхэд гарлаа" гээд тусламж гуйгаад ирсэн эхийг үл тоон, хайхрамжгүй хандсан дээрх үйлдэл тангараг өргөн төрийн албан хаагчаас гарах үйлдэл мөн үү? Энэ мэт сэтгэлгүй, хайхрамжгүй, хариуцлагагүй байдал хэдий хүртэл үргэлжлэх вэ?

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • UB irgen 2018-12-05 01:25:58
    Yamar baliar archaagui yumbee arai ch dee, ter emch suvulagchid ni arga hemjee avbal taarna.
  •  2018-12-04 17:06:14
    муу сурлагатангууд багш эмч түүхч болдог жишээ энэ дээ.
  • zochin 2018-12-04 14:27:34
    zarim emch nar es zuigui ,hunleg bus, munge egsentei ny eereer hariltsdag bolood baina. Jiriin irged munge gart ny egeegui bol nohoinoos dor uzegddeg ny unen...
  • зочин 2018-12-04 11:01:49
    Дээр үед АРДЫН ХЯНАН ШАЛГАХ ХОРОО гэж байсан даа. Одоо түүнийг дахиж бий болгох хэрэгтэй байна даа.
  • zochin 2018-12-04 09:38:12
    ter suwilagch nart arga hemjeeg awah heregtei ih nilhs mash ih hvnd surtalttai hvmvvs bdag uym bna le
  • esee 2018-12-04 08:47:29
    одоо энэ тохиолдолд бас эмнэлэгийн байгууллага буруутай юу?хуц за
  • Zochin 2018-12-04 08:42:13
    Huuhdiin ambultoriin zarim 1 emch nar tsahimiin heden avgaichuul yostoi haritsaani soyolgui.Arga hemjee avdag gazar baidag bol unen avmaar gazar
  • Бат 2018-12-04 07:47:00
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
  • иргэн 2018-12-04 07:30:41
    Энэ бол эрүүл мэндийн газрууд хичнээн ялзарсны нэг илэрэл удирдах хүмүүстэйн хариуцлага тооцох хэрэгтэй
  • У 2018-12-04 07:11:42
    Бидний бгаа бдал энэ шүү дээ.
  • иргэн 2018-12-04 06:57:50
    хэлээ зажилсан сэтгуулч сайд эмнэлгийг еед нь татна гэвэл гонийнжоо байлгуйдээ
  • Zochin 2018-12-04 06:54:13
    Araich dee denduu hund surtaltai shuu emnelgiin baiguulgiinhan
  • зочин 2018-12-04 05:57:18
    эмнэлэгийн хүнлэг бус бусармаг энрэнгүй сэтгэлгүй мөнгөний хойноос юу ч хийхээс буцахгүй болсоныг маш олон үйлдэл илчилж байна даанч эзэнгүй төртэй улс болжээ