УИХ-ын гишүүн Л.Болд УИХ дахь АН-ы бүлгээс гарч байгаагаа тухай өчигдөр мэдэгдсэн. Энэ асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Тэрбээр “Бүлгээс гарах хүсэлт хуулийн дагуу шийдэгдэх ёстой. УИХ-ын тухай хуульд УИХ-ын сонгуулийн дүнгээр УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам эвсэл бүлэг байгуулж болно гэсэн заалт бий. Л.Болд АН-ын гишүүн хэвээр байгаа. Иймээс бүлэг үйл ажиллагаагаа хэвийн үргэлжилнэ. Мөн Л.Болд гишүүний хүсэлт дэх 26.11 дэх заалт буюу гишүүд нэг бүлгээс бөөнөөрөө гарч, нөгөө бүлэгт орох тухай ойлголт. Бөөнөөрөө гараад нөгөө бүлэгт орж чадаагүй бол дахиж бүлэг байгуулахыг хориглоно гэж заасан байгаа. Тиймээс үүнтэй холбогдуулан Улсын дээд шүүхээс тайлбар өгөхийг хүсч албан бичиг явуулсан. Учир нь УИХ-ын гишүүн Л.Болд АН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон. Тэгэхээр УИХ-ын хуулийн дагуу АН найман хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна гэж ойлгож байна. Л.Болдын хүсэлт хуулийн зөрчилтэй. Тиймээс ямар бичгийг УИХ-ын даргад миний бие өгөхгүй. Үндэслэл байхгүй” гэсэн мэдэгдэл хийлээ.
Харин намаас Л.Болд гишүүн намаас гарсан тарах нөхцөл байдал үүснэ гэдгийг хэллээ.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн