Онгойсон суудлуудад очих хүмүүсийн сураг

УИХ-аас өнгөрсөн баасан гаригт У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын суудалд хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан. Тиймээс өчигдөр У.Хүрэлсүхийн дотнын нөхөр, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар Засгийн газраас нь гарах өргөдлөө өглөө. Бас “…У.Хүрэлсүх огцрох ёстой” гэж гарын үсгээ зураад, дараа нь чуулган дээр “…Огцрох ёстой” гээд кноп дарсан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, “…Сайдын суудлаа авбал татгалзах зүйлгүй” гэж хэлсэн байна.

Засгийн газраас дээрх хоёр сайдыг чөлөөлөх талаар зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид хандсан тухай ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.

Тэгэхээр ойрын үед ЗТХ-ийн сайд, БСШУС-ын сайдын албан тушаалд “шинэ” хүн очно гэсэн үг.

Яг үнэнийг хэлэхэд, хэрвээ У.Хүрэлсүх хэвээрээ үлдвэл хамгийн түрүүнд энэ хоёр сайдын асуудал хөндөгдөнө гэж хэд хоногийн өмнөөс яригдаж байсан. Тэр байтугай хэн хэн сайд болох тухай ч хэлэлцэж ярилцаад эхэлсэн байгаа юм.

Ер нь бол У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын албан тушаалд үлдэхэд нь онцгой “гавьяа” байгуулсан Ерөнхийлөгч Х.Баттулга зарим сайдыг мэднэ. Ялангуяа ЗТХ-ийн сайдыг тэр томилно. Энэ Засгийн газрыг байгуулахад ч мэдэж томилсон гэдэг юм.

Я.Содбаатарын оронд Ерөнхийлөгчийн зүгээс өмнө нь Зам, тэвэрийн сайд байсан Д.Ганбатыг өгөх магадал маш өндөр. Бас “…У.Хүрэлсүхийг үлдээе” гэж гарын үсэг зурсан МАН-ын 36 гишүүнээс энэ суудлыг горилж байгаа гишүүд ч бий. Дээрээс нь У.Хүрэлсүх намын даргын хувьд эсэргүүцэж байсан гишүүдээс ч засагтаа оруулах яриа бас байна. МАН-аас ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгалан, С.Бямбацогт нарын нэр бас дуулдав.

Гэхдээ ЗТХ-ийн сайдаар хэнийг томилохыг Ерөнхийлөгч мэднэ.

Ц.Цогзолмаагийн оронд БСШУС-ын сайд болох магадлалтай хэд хэдэн хүн байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг нарын нэр дуулдаж байгаа. Мөн гаднаас, боловсрол, эсвэл соёлын салбарын мундаг нэр хүндтэй, мэдлэг боловсролтой нэгнийг ч сайд болгох хувилбар яригдаж байна.

Үүнээс гадна одоо онгорхой байгаа ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилно. Тэрээр зургаа дахь удаагаа “зэрэг нэмж” сайд болж байгаа юм. Хэрэв У.Хүрэлсүх сая уначихсан бол хөөрхий минь “…Зэрэг нэмэхийн өмнө” гэдэг шиг л юм болоод хоцрох байлаа.

Өнгөрсөн долоо хоногт гэнэт өргөдлөө өгсөн Хотын дарга Су.Батболдын оронд очих хүн тун удахгүй тодорхой болно.

Одоогоор Хотын даргад гурван хүний нэр яригдаж байна. МАН-ын генсек Д.Амарбаясгалан НИТХ-ын дарга С.Амарсайханыг, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар Хотын даргын орлогч байсан Б.Мөнхбаатарыг, УИХ-ын гишүүн Сү.Батболд “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал О.Одбаярыг зүтгүүлж байна. Гэхдээ өрсөлдөөн Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар буюу С.Амарсайхан, Б.Мөнхбаатар хоёрын дунд явагдаж байгаа юм. Гэхдээ энэ хоёрын маргаанд цэг тавих хүн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх юм байна. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн таалалд хэн нийцнэ, тэр нь Хотын дарга болно гэсэн үг. Магадлалын хувьд Д.Сумъяабазар дийлж Б.Мөнхбаатарыг Хотын даргаар томилох болов уу гэсэн таамгийг ажиглагчид хэлж байна.

Яг өнөөдрийн байдлаар онгойсон суудлуудад очихоор яригдаж байгаа эдгээр хүмүүсийг Ордон хавиар ярьж байна.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-12-06 06:56:32
    Эрдэнэтийн 49-хувийн хулгайч Д.Ганбатыг Хүрэлсүх тавихгүй байлгүй Бадамжунай Ми.Энхболд,Элбэгдорж нарын бууны нохой шүү.
    202.9.43.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Anti Jonhkuu 2018-12-06 02:32:42
    Ene jonhuu yamar hanaj tsaddaguui bird ve. Neg hunii ami tiim bagabgaam bh daa
    66.181.191.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Н 2018-12-06 02:16:17
    Хүрэлсүх үнэхээр л шударга ёс тогтоож улс орноо бодож байгаа бол нам харгалзахгүйгээр чадалтай хүмүүсээр багаар бүрдүүлээд зоригтой ЭРС шинэчлэл хийх хэрэгтэй.
    66.181.181.91
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-12-05 04:48:45
    миеэгийн адуучин хоньчин жолооч холын хамаатан садан хийж болоод байгаа ажлыг хэн ч ийсэн яахав дээ үхсэн баас нохой долоо гэж
    150.129.142.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-12-04 14:46:23
    Очоод шудрагаар ажиллаж чадаж байвал очих л хэрэгтэй. Энэ луйварчдаас ард түмэн залхаж дууслаа шүү дээ. Одоо нэрээр луйвар хийсэн луйварчдыг илрүүлэх.
    223.190.40.209
    Мэдэгдсэн Хариулах
  • Санал 2018-12-04 08:00:17
    Еөк нь ингэж оролцоод байх юм бол бас л ноххойн замаар орно
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-12-04 07:19:00
    Shudarga yos togtoono l gej yariad bga um bol odoo DAN DEELTEI said nar tomilooroi.
    202.179.30.194
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2018-12-04 08:35:02
      Harin tiime. davhar deelee l bolimoor bgaa yum da
      66.181.164.239
      Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2018-12-04 07:15:25
    Хотыг бөх удирдсан баг сэргээх болов уу? Арай дөнгүүр хүмүүс ажиллаж байж хотыг хот шиг болгох байхөө. бас хэт залуучууд хэрэггүй ээ. Төрд 20 жил зүтгэсэн хүний...
    66.181.178.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-12-04 07:03:08
    Zasag ungasan gej shagnaagyi l yum bol odoo naad said naraa gadnaas DAN DEELTEI khyn tomilokh kheregtei sh dee. Shudarga yos togtoono l geed bgaa yum bol.
    202.179.30.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Ме 2018-12-04 06:51:08
    Үнэн бгаад иймэрхүү томилгоо хийвэл Хүрэлсүх унах нүхээ өөрөө малтсанаас ялгаа алга. Наад яригдаж бга нөхдүүд дотор чинь хот, салбар аваад явчих хүн алга
    139.5.218.45
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-04 06:10:40
    Хүссэн хүсээгүй 3-р ээлжийнхэн хоолондоо орцгоох болж дээ. кк. Гахай Ганбаатар арай үгүй байлгүй дээ
    202.179.25.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Ажилчин 2018-12-04 05:40:27
    Иргэний нисэхийн салбар Ганбатыгаа сайдаар авмаар байна.
    202.126.89.63
    Мэдэгдсэн Хариулах
    • и 2018-12-04 09:07:15
      Д. Ганбатын намтар түүхийг архиваас сайн шалгуулаарай Хүрэлсүх ээ. Наадах чинь цэвэр хуужаагийн эрлийз шүү.
      66.181.185.164
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-12-04 04:24:01
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
    202.9.43.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Gaxai 2018-12-04 04:14:23
    Gaxai munhbaatarin udsen uusan bagadaagui shu. Tesreh gej bga. OT-n TUZ, guitsetgeh zahiral geed shunalin tulam. 13-n busni urd prime loan geed bank bus neesen ...
    202.126.89.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Их хотын жолоог нуруутай, ухаантай, турш 2018-12-04 04:07:33
    Хүрэлсүх ЕС-н хувьд цаашид хүнд сорилтууд хүлээж бгаа тул багаа чанаржуулж найзуудаа бус чадалтай хүмүүсээр бүрдүүлэх нь чухал. Мөнхбаатар мундаг залуу бн лээ
    103.26.193.176
    Мэдэгдсэн Хариулах
  • Худлаа таамаг байна 2018-12-04 03:53:35
    Зарим талаараа худлаа мэдээлэл агуулсан байна. Жишээлбэл Тэрбишдагва гишүүн энэ Засгийн газарт ямар ч албан тушаал дээр очихгүй гэдгээ албан ёсоор хэлсэн
    103.9.90.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-12-04 03:48:49
    Salbaraasaa yavsan saidyydiig l bytsaaj ter salbart ni bitgii tavisraidaa ES mini.
    66.181.186.148
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-12-04 03:44:28
    монголын ардчилал йим хойно НАМ ЗАСГИЙГ ХОСЛОН БАРИГЧ жижигхэн шар ШУДАРГА ЁС ТОГТООЖ 30 ГЭР БҮЛЭЭ ЗАРЛАХ, ХӨРӨНГӨ ХУРААХ АЖЛАА ЭХЛЭЭЧ ???
    202.9.43.44
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2018-12-04 03:08:20
    ЗТХ-ийн сайд байсан Д.Ганбат чинь Биеэ, Бадамжунай нарын гарын хүн, дээр нь цэвэр хуужаагийн эрлийз шдээ. Болж байгаа юм уу Хүрэлсүхээ?
    66.181.185.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Eronhii saidad ! 2018-12-04 02:18:14
    ajlaa meddeg tuhain salbartaaturshlagtai hun tawih heregtei shuu Eronhii saidaa !
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах