ЖДҮХ сангаас зээл авсан дараагийн гишүүнээр Б.Баттөмөр тодорлоо
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр гэж хөтөлбөр сангуудыг алгасадаггүй эрхэм байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй нэр нь холбогдсон асуудлын бэх нь хатаагүй байхад ЖДҮХ сангаас зээл авсан тухай мэдээлэл нь олон нийтэд хүрлээ. 

Дархан-Уул аймгаас тийз өвөрлөн УИХ-д суусан эрхэм гишүүн тойргийн иргэддээ дэмжих бус төрсөн дүүгийнхээ удирдан явуулдаг бизнесийг өргөжүүлэхэд зориулж ЖДҮХ сангаас зээл авсан байна. 

Тодруулбал, Б.Баттөмөр гишүүн өөрийнх нь эзэмшилд байдаг Мондем ХХК-иар дамжуулан  ЖДҮХ сангаас энэ оны 10-р сард 300,000,000 төгрөг зээлжээ.

УИХ-ын гишүүн Баагаагийн Баттөмөр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Мондем ХХК-ийн 80 хувь хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлсэн байдаг.  Эх сурвалжийн мэдээллээр Мондем ХХК-г үүсгэн байгуулагч нь Баагаагийн Аюуш гэгч нь Б. Баттөмөр гишүүний төрсөн дүү гэнэ. Б.Аюушийн хувьд тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн байна. Мөн Мондем ХХК 2013-2015 оны хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа эрхлээгүй. Харин Б.Баттөмөр гишүүнийг УИХ-д сууснаас хойш буюу 2016 оноос энэ компанийн түүх шинээр бичигдсэн бололтой юм.


УИХ-ын гишүүн Б. Баттөмөр өөрийн үүсгэн байгуулсан Мондем ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг болохоо Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. 
П.ГОО 
Оллоо.мн 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zocnin 2018-12-05 05:24:59
    Eregtei hun dawhraa hiilgej yadag bnaa Arai ijil bish biz dee
  • БАТ 2018-12-04 12:41:56
    ХАМГИЙН ТҮРҮҮНД БАЙНГА ҮНЭЭ НЭМДЭГ НЬ БАТТѲМѲРИЙН >
  • арай ч дээ 2018-12-04 10:14:53
    селикон өвгөн яасан ханаж цаддаггүй юм бэ
  • зочин 2018-12-04 09:46:52
    Давхраа хийлгээд хөөрхөн болцон юм чинь зүгээр зүгээр. Уучиллаа чамайг.
  • Зочин 2018-12-04 09:18:52
    Энэ нөхөр нүдэндээ давхраа хийлгэх гээд амжилтгүй болсон. Одоо улсаас хулгай хийж шаталтаа нөхөж дээ
  • Зочин 2018-12-04 05:00:05
    Zailaach muu lalar.Ard tumniixee bolomjiig xulgailchixaad ichix ch ugui suux yim
  • Бат 2018-12-04 04:23:30
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
  • иргэн 2018-12-04 03:10:49
    Ард түмнийг шулж сорсон Баттөмөр мэт хувалзийг төрөөс зайлуулж хариуцлага тооцох хэрэгтэй
  • Zochin 2018-12-04 02:29:12
    Yamarch medleggui,Iim maluudiig zailuulah heregtei. Gaalias munch in avilaga avsan daa.odoo udahgui dahlias goo saihnii zasvart or on yag l huuhen gesen ug.