Түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцана
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт:
АТГ-ын Олон нийтийн төвд "Монгол Улс дахь авилгын нөхцөл байдал: Судалгаа, шинжилгээ, анализ" сэдэвт онол, практикийн хурал болно.

09:00 цагт: Блю скай кочид буудлын Топаз танхимд "Улаанбаатар хотын хөрсний доройтол ба эрүүл ахуй" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг  болно.

09:00 цагт: Эрх зүйн боловсролын академид  сэтгүүлч, хуульчдын ээлжит хэлэлцүүлэг болно.

09:30 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд "Хонины махны ашиг шим, экспортыг нэмэгдүүлэх боломж" сэдэвт бага хурал, хэлэлцүүлэг эхэлнэ.

09:45 цагт: Туушин зочид буудлын Соёмбо танхимд "Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018"  болно.

10:00 цагт: Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг түрээсийн орон сууцны /Буянт ухаа-2/ барилгын ажлын явцтай танилцана.

10:00 цагт: МУИС-ийн нэгдүгээр байранд /Дугуй заал/ МУИС болон Ажил олгогч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Ажил олгогч ААН-ийн удирдлага хүний нөөцийг шинэ мэдээ мэдээллээр хангах, Оюутны Карьер Хөгжлийн төвийг байгуулах, оюутнуудыг цагийн болон урт хугацааны ажилд зуучлах гарцыг нэмэгдүүлэх зорилготой уулзалт хэлэлцүүлэг болно.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Нийгмийн бусармаг бүхэнтэй эмэгтэйчүүд хамтарч тэмцэхээр дуу хоолойгоо нэгтгэж байгаа талаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.

12:00 цагт: МУИС-ийн нэгдүгээр байранд /Дугуй заал/ МУИС болон МСНЭ хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэнэ.

16:00 цагт:  Новотел Зочид буудалд “Берлин хотын өнөөгийн хөгжил” арга хэмжээг зохион байгуулна. Арга хэмжээний үеэр МИАТ ТӨХК болон Берлин-Бранденбург Нисэх онгоцны буудлын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.