АН-ын уруудаж яваа түүх
АН УИХ-д бүлэггүй болох дээрээ тулав. С.Эрдэнэ дарга өөрийнх нь үүрэг чиглэлийг биелүүлээгүй намын УИХ дахь намын бүлгийн гишүүддээ хариуцлага тооцсон нь гал дээр тос нэмэхтэй адил зүйл болон хувирлаа.

УИХ-ын 2016 оны сонгуульд намаа ялагдалд хүргэсэн З.Энхболд суудлаасаа буусны дараа С.Эрдэнэ намын дарга болсон. Харин С.Эрдэнэ намдаа шинэчлэл авчирч чадах уу гэх хүлээлт бий болсон. Сүүлийн үед АН долоо хоног бүр намаасаа хэд хэдэн гишүүдийг бүртгэлээсээ хасах акцыг явуулж эхэлсэн. Эцэст нь УИХ-д бүлэггүй болох хүртлээ, АН хагаран бутарав. Олон нийт ах намын хуваагдал талцал АН-д нөлөөллөө гэж харж байна.

Гэхдээ АН-ын уруудаж яваа түүх МАН-ын талцал хуваагдлаас үүдэлтэй юу, С.Эрдэнэ өөрийн вант улсаа бий болгох гэж улайрснаас үргэлжлэл үү гэх асуулт урган гараад байна.

Ардчилсан нам бол бусад улс төрийн намаас арай өөр. АН бол өөр, өөрийн эрх ашиг бүхий бизнесийн бүлэглэлүүдийн нэгдэл. Тиймээс дан ганц С.Эрдэнийн зааварчилгаагаар АН-ын түүх үргэлжилнэ гэвэл бас өрөөсгөл. Тэд С.Эрдэнийн өнөөдрийн ааш аягт хэрхэн дүгнэлт хийж байгааг маргааш мэдэж бол.  АН маргааш Их хурлаа хуралдуулахаар товлон зарласан. Гэвч Их хурлаа УИХ-д намын  бүлэггүй болсон цаг үед хийх нь.

Өчигдөр Ж.Батзандан намаас хөөх шийдвэр танилцуулсны дараа “МАНАН-гийн халаасанд орсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбатыг АН-аас зайлуулна. АН шинэчлэгдээгүй байна. АН-ыг шинэчилсэн гэж С.Эрдэнэ хуурмаг баг зүүсэн байна. АН-ын шинэчлэлд би оролцож, АН-ын эв нэгдлийн төлөө зүтгэсэн. Би ардчиллын төлөө зүтгэж байсан. Намын хууль бус шийдвэрт захирагдах эрх бидэнд байхгүй. Бид МАН-гийн талд зогсохгүй. Би АН-ынхаа мянга мянган гишүүдтэй хамт байх болно” хэмээн мэдэгдсэн.

Мөн сонгуульд өрсөлдөх эрхээ дөрвөн жилээр хасуулсан Л.Болд “Засгийн газрыг огцруулах асуудал МАНАН-гийн тогтолцооны дотоод хагарал, бүлэглэлийн дотоод тэмцэл. Үүнд АН ямар ч хамаагүй. Би өнөөдрийн шийдвэрийг хараад гутарч байна. АН ардчилсан биш коммунист нам болжээ. МАН-ын халаасны нам болжээ” хэмээн мэдэгдсэн. Үүнийхээ дараа тэр УИХ дахь АН-ын бүлгээс гарах бичгээ бүлгийн даргадаа хүргүүллээ.

З.Энхболдын бичсэнчлэн түүхэнд олонх болж үзээгүй АН-ын шинэ түүхийг С.Эрдэнэ үргэлжлүүлэн бичиж байна. Ардчилсан Ерөнхийлөгчтэй УИХ-д бүлэггүй АН-ын уруудаж яваа түүх хэрхэн үргэлжлүүлэн бичихийг харах л үлдлээ....
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zovhin 2018-12-06 06:40:36
    Erdeme. Ee. Ta. Yav ch. namiin. Darga. Hiichih. Aranshintai. Hun. Bish. Bna. Shorongiin. Huygaas ch. dor. Aranshintai. Hunuudee
  • Zochin 2018-12-05 04:53:25
    Mongoliin hudjliig hoish tatah talaar TA haanaas, henees daalgabar absan hun be? Ard tumen tariig chin sain tanih boljee. Ene togloom bish ee, ERDENBISHEE!
  • Зочин 2018-12-04 18:04:08
    Эрдэнэ чи угийн л залуу байхын ийм овлоггүй хүн байсым нас ахиад засардаггүй сонин хүн юмаа чи
  • Монгол 2018-12-04 13:54:43
    Наадуул чинь 60 тэрбумд худалдагдсан шүү дээ. Хамгийн энгийн логик зүйл бол энэ юм. Өөр гарцгүй болчихсон.итгэл үнэмшилгүй улс төрийн ченжүүд.
  • ахмад 2018-12-04 06:13:06
    Эрдэнийг зайлуулах нь их хурлын цорын ганц зорилт мөн,энэ этгээд манай намыг үүнээс илүү яаж хорлох билээ,хурлын ажиллагаанд амжилт хүсье
  • kkk 2018-12-04 05:32:56
    МАН-ын нэр хүнд навсайтлаа унасан учраас одоо АН-ыг адилхан харлуулах гэж сараачиж байх шиг байна.
  • zochin 2018-12-04 04:34:36
    erdene dankhalzaji baygaad unekheer teneg yuldel khiilee dee
  • Зочин 2018-12-04 04:29:06
    АН-ынхан шоронгийн хулгайч с.Эрдэнийгээ зайлуулах цаг болжээ. Шууд Мэлгэр хужаатай нэг хөнжилд оржээ. Бузараа цэвэрлэ...
  • Ардчиллыг дэмжмгч 2018-12-04 04:16:09
    Болд одоо улс төрөөс зайлах болсон АН аа цэвэрлээд ав
  • ??? 2018-12-04 04:12:14
    Муу хүний хор гай гэж ганцдахгүй юмаа!!! 1990 онд хувьсгал хийсэн АН эдүгээ төрөл арилжжээ!! Үгүй ээ, АН бишээ, удирдлага нь шүү!!!
  • М.Мөнхбат 2018-12-04 02:52:29
    Намаа УИХ-д Бүлэггүй болгож,Намаа бутаргаж,Өөрсдийгөө өргөмжилж өнөө маргаашаа бодсон Алсын хараагүй ийм дарга нарыг үтэр түргэн зай- луулах хэрэгтэй.Новшнууд??...
    202.179.10.134
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2018-12-04 02:40:40
    БАХ ЭРДЭНЭ,ДАНХАР ЭРДЭНЭБАТ ХОЁРТ АРДЧИЛСАН НАМЫГ АМЖИЛТТАЙ ГАЗАРДУУЛЖ ЁРООЛ РУУ ЧИРЖ УНАГСАНД БАЯРАЛЛАА
  • АН -ыг дэмжигч  2018-12-04 02:33:55
    С.ЭРДЭНЭ, ДАНХАР ЭРДЭНЭБАТ хоёр "Ми... ОВОГТ"- той нийлж "АН"- ыг БУЛШИЛЧИХЛАА...
  • Очирт 2018-12-04 02:00:48
    Энэ сда г хусах цаг бослсон Мияагаас дутуугүй газар шаасан идда байхгүй юу...
  • зочин 2018-12-04 01:43:23
    АН-ын дарга хүн алсан хэргээр сууж байсан, Нийслэлийн АН-ын дарга нь авилгын хэргээр сууж байсан,,,,АН-ын олон гишүүдийг доромжилж байгаа юм биш үү,, өөр хүн ол...
  • Erdene chin hun alsan hun shuu dee 2018-12-04 01:41:46
    Ene Erdene chin tseregt baihdaa hunii altan amiig horooj baisan aluurchin shuu dee.
  • яана даа, харамсаж байна 2018-12-04 01:25:27
    АН төрөөс зайлуулагдах нь цаг үеийн л асуудал: С. ЭРДЭНЭ бол гэмт хэрэгтэйн. ТӨР бараадаж тэрбумтан болсон нөхрийг шударга хуульчид шалгавал их юм гарна. БГ чуу...