Спортын шилдгүүд энэ сарын 14-нд тодорно

Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно” наадмын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 14-нд Соёлын төв өргөөнд болохоор товлогджээ. Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах энэхүү ёслолын үеэр оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, баг, спорт холбоод, олимпийн зөвлөлийг тодруулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд манай тамирчид тив, дэлхийн болон олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцсон. Тиймээс шилдгүүдийн шалгаруулалт тун өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй.

Дашрамд дурьдахад, өнгөрсөн жилийн шилдгийн шилдэг тамирнаар боксчин Д.Отгондалай, жүдоч Д.Сумъяа, шилдгийн шилдэг дасгалжуулагчаар жүдо бөхийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од нар шалгарч байсан юм.

Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.