Хилс хэргээр ял тулгаж, хэрэг үүрүүлсэн гомдол ХЭҮК-т олон ирдэг байна
 
Хүний эрхийн үндэсний комисст хилс хэргээр хоригдож байгаа сэжигтнүүдээс эрх нь зөрчигдөж байгаа талаар их гомдол хүсэлт ирдэг байна.

Тухайлбал нэгэн иргэн дараах гомдлыг гаргажээ.

"Миний бие ... гадаад улсын иргэн нас барсан байхтай таарч холбогдох эрх бүхий этгээдэд мэдэгдсэн. Аймгийн Цагдаагийн газраас гэрчээр мэдүүлэг авахаар дуудуулан очиход цагдаа нар сумын цагдаагийн хэсгийн байранд, мөн аймгийн Цагдаагийн газарт тус тус 2 өдөр, 2 шөнө унтуулалгүй мэдүүлэг авсан.

Байцаалтын үеэр цагдаагийн албан хаагч нар “Гадаадын иргэнийг чи алсан, өөр хэн алдаг юм, худал мэдүүлэг өгч байна” гэх зэргээр хэрэг тулгаж, хувцас тайлуулж нүцгэлээд цахилгаан бороохой, цэвэр усны саваар олон удаа цохиж, шөнө унтуулалгүй байцаасан ба тухайн үед миний ухаан санаа орж гарч, маш хүнд байдалтай байсан.

Дараа нь намайг Улаанбаатар хот руу шилжүүлж, цагдан хорих 0461 дүгээр ангид 5 хоног хорьж байгаад хэргийн холбогдогч олдсон гээд сулласан. Удаа дараа дуудагдаж байцаалт өгснөөр эд хөрөнгө, сэтгэл санааны хувьд хохирч, эхнэр маань гэнэтийн цочролд орохдоо улаан хоолойн хорт хавдар нь хүндэрч нас барсанд гомдолтой байна" гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-12-03 13:14:23
    Энэ бол жирийн л үзэгдэл.Монголд хүний эрх эрх чөлөөнд хуулийн байгууллагууд халдах , хохироох асуудал бол түгээмэл.Уг нь энд прокурор хяналт тавих ёстой