УИХ-ыг тарахыг шаардаж, Ерөнхий сайдтай хамтран ажиллах санал хүргүүлэв
Өнөөдөр “Гал Үндэстэн”, “Их цааз-Их эргэлт” хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ. “Тусгаар тогтнолоос үнэ цэнэтэй УИХ гэж байх уу” сэдэвтэй энэ удаагийн хэвлэлийн бага хурлаараа тэд УИХ-ыг тарахыг шаардсан байна.

Энэ тухай "Гал үндэстэн" хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр “Засгийн газрыг унагаалгүй үлдээсэнд хүмүүс хөөрөөд байна. Энд хөөрөх юм байхгүй шүү дээ. Бүлэглэл хоорондын мөргөлдөөн л болоод өнгөрсөн. Гэвч өнөөдөр улс оршихуйн үндэс, газар нутгийн бүрэн эрхт байдлын 50 орчим хувь нь барьцаалагдчихаад байна. Тиймээс бид УИХ-ыг тарах ёстой гэж үзэж байна” гэв.  

Мөн тэд “Өнөөдөр УИХ-ыг тарах ёстой гэсэн шаардлага хүргүүлж байна. 14 хоногийн дотор шийдвэрээ гаргаж, ард түмнээсээ санал асуух ёстой гэж үзэж байна” гэдгээ дуулгалаа. Түүнчлэн Ерөнхий сайдад хамтран ажиллах санал хүргүүлж байгаа" гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • b 2018-12-06 03:59:59
    Та бүхэн гишүүдийн ажлыг зүгээр хийлгэх хэрэгтэй.Засаг төр тогтвортой байж улс эх орон хөгжинө.УИХ тарах шаардлагагүй.Одоо болицгоо
  • Maam 2018-12-03 11:13:47
    Baakhan novshnuud henees sankhuujuuleed baigaa ni todorkhoi bizdee
  • G 2018-12-03 10:55:06
    Одоо шоу хийж мөнгө олдог цаг өнгөрсөн. Ийм хүмүүс шударга хөдөлмөрөөр амьдарвал өөрсдөд нь хэрэгтэй. Хийрхэж байгаад хэдэн төгрөг олдог үе өнгөрсөн.
  • Иргэд 2018-12-03 09:46:07
    Та бүхэн гишүүдийн ажлыг зүгээр хийлгэх хэрэгтэй.Засаг төр тогтвортой байж улс эх орон хөгжинө.УИХ тарах шаардлагагүй.Одоо болицгоо