Авллига авсан, өгсөн, зуучилсан багш, оюутнууд ял сонслоо
Авилга авсан, өгсөн, зуучилсан хэрэгт буруутгагдаад байсан Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн 52 оюутан 2 багшид холбогдох шүүх хурал ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид боллоо.

Багш оюутнуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2, 269.2-т зааснаар буруутган шүүсэн юм. Уг хэрэг 2012 оноос хойш шалгагдаж байсан. Оюутнууд сургуулийн сургалтын албаны менежер Б.Жавхлантөгсөд ихээхэн хэмжээний хахууль өгч гайгүй  дүн авдаг.

Харин менежер Б.Жавхлантөгс туслахаараа сургуулийн компьютерт бүртгэгдсэн оюутнуудын дүнг засдаг байсан гэж эх сурвалж мэдээлсэн юм. Мөрдөн байцаалтын явцад сургалтын менежер Б.Жавхлантөгс туслахтайгаа хамтран оюутнуудаас 30 гаруй сая төгрөг хахуулаар авсан нь тогтоогдсон гэж байна. Улмаар оюутнуудад гайгүй дүн тавьж, мөн зарим нэг оюутны дипломыг хуурамчаар гаргаж өгсөн тухай шүүгдэгч оюутнууд мэдээлсэн юм.

Улсын яллагчийн зүгээс сургалтын менежер Б.Жавхлантөгсийг Эрүүгийн хуулийн 268.2-т зааснаар буруутган, 5.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр, оюутан Б.Бадамдоржийг бусад оюутнуудаа хахуулд өгөхөд зуучилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269.2-т зааснаар буруутган 5.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн энэ үеэр Б.Бадамдоржийн өмгөөлөгч Г.Батбаяр Эрүүгийн хуулийн задаргааг тайлбарснаар Б.Бадамдоржийн зүйлчлэлийг 269.1 болгон өөрчилж, Б.Бадамдоржид төлөвлөсөн 5.6 жилийн хорих ялыг нэг жилийн хорих ял болгон өөрчлүүлжээ. Улмаар шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял болгон өөрчилсөн байна.Бусад оюутнуудын хувьд 1-3 жилийн хорих ял сонссон ч шүүх бүрэлдэхүүн нэг жилийн тэнсэн харгалзах ял болгон өөрчилжээ. Мөн сургалтын менежер Б.Жавхлантөгс хоёр настай хүүхдийн хамт хоёулахнаа амьдардаг учир ялыг хоёр жилээр хойшлуулж шийдвэрлэсэн байна. 

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • unen ug 2014-09-04 13:31:02
    uu boliochee.ter bumtan sugar dondog nariig bodvol yuch bish.shuuh tegsh baigaach
    103.26.193.6
    Мэдэгдсэн Хариулах
  • өвгөн загасчин ба тэнгис 2014-09-04 05:11:26
    сая доллараа мартчихдаг, үгүй бол Сугар гээд гэх мэтчилэн аварга болон том загаснууд сүрэглээд л сүлжилдээд давхиж явна 30 гаруй гэчихэж 30 хүрээгүй л юм байна л даа? том загас хэзээ барих вэ чепак, жараахай гоочилохоо хэзээ зогсоох вэ? томоосоо эхэлбэл з
    203.194.116.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Sanaa onoo 2014-09-04 03:55:02
    Ilersen ni ene bolohoos hahuul avch bgaa humuus zunduu l bgaa... ATG tsaashid ulam sain ajillah heregtei bas uursduu shydarga bh heregtei
    202.131.225.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-09-04 03:21:18
    Zuv uu. Ene bol mash hortoi handlaga. Har bagaasaa dun hudaldaj avch bgaa humuus tsaashid shudarga irgen bolokh uu
    124.108.7.179
    Мэдэгдсэн Хариулах
  • turuu 2014-09-04 02:47:32
    yaahnev dee khoorkhii, ta nar arai l oor yuman deer ajillamaar yum daa muusain ATG
    202.170.80.25
    Мэдэгдсэн Хариулах