Н.Номтойбаяр гишүүн ээ, та “Цагаан суварга”-ын ордыг төрд өг
Монголчууд өнгөрсөн жилүүдэд 30 гэр бүлийн “барьцаанд” орчхоод байгаа тухай Ерөнхийлөгчөөс эхлэн маань мэгзэм шиг унших болж.

Тэгвэл эдгээрийн нэг нь өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар өөрийгөө илчиллээ. Тэр бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Тэрбээр Ерөнхий сайдаас "Би 30 гэр бүлд багтаж байгаа юу" гэсэн  асуултад хариулт авахыг хүсэв. Түүний асуултад Ерөнхий сайд “30 гэр бүлийн нэг нь нөхөр Н.Номтойбаяр та мөн шүү. Зөвхөн МАК компани гэхэд 36 лиценз эзэмшдэг. “Цагаан суварга” бол танай гэр бүлийн өмч биш монголын ард түмний өмч. Хууль бус гэж би ойлгож байгаа. Нэг гэр бүл 36 лиценз эзэмшихгүй. Түүгээрээ та буруутай. Тийм учраас би хууль бусаар баяжсан хүмүүст хариуцлага тооцно. Авсан “Цагаан суврага”-ын ордоо ард түмэнд буцаагаад өг” гэсэн хариулт өглөө.

Харин түүний хариултад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ихэд эмзэглэн “тантай шүүхийн танхимд уулзана аа” гэмээн бухимдангүй хэлж харагдана лээ. Ийнхүү Ерөнхий сайд 30 гэр бүлийн эхний мэдээллийн мөрөөр шүүхийн танхимд очих “урилга” авлаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд 30 гэр бүлд багтаж байгаа гэдгээ илүүтэй “Цагаан суварга”-ын ордыг “төрд өг” гэдэг Ерөнхий сайдын үг жинхэнэ эзмэг газар нь хатгачих шиг боллоо. Гэхдээ үүнээс өмнө эрхэм гишүүн Н.Номтойбаяр та "Цагаан суварга"-ын ордын хуулийн дагуу авсан уу, гэх асуулт хариулт нэхэж байна. Хууль бусаар авсан гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Үүнээс өмнө гишүүд чуулганы танхимд энэ тухай цухас мэдэгдэл хийдэг байсныг эргэн сануулах хэрэгтэй биз. 

 “Цагаан суварга”-ын ордыг яагаад төрд авах ёстой вэ?

- “Цагаан суварга”-ын зэс-молибдений баяжуулах үйлдвэр нь 1950-аад оноос эхлэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн гэдгийг дахин тодотгоё!!! Энэ орд нь 240 сая тонн хүдэр, 1,8 сая тонн зэсийн нөөцтэй. Маш их баялаг, хөрөнгө. Гэвч энэ их баялагийг нэг л айл эзэмшинэ гэдэг хэтэрхий харамсал төрмөөр биш гэж үү!!! 

Тэгэхээр Н.Номтойбаяр гишүүн ээ, танд уурлаж гомдож, шатаж гүйх эрх ч алга. Та гурван сая иргэнд хүртэх баялаг дээр ганцаараа эзэн суучхаад, хөлбөрч явна.

Г.Уянга УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын нэгдсэн чуулганаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр “Цагаан суварга”-ын стратегийн ордоос Монголчууд бүгдээрээ хувь хишиг хүртэх ёстой. Бид ард түмэндээ шударга хандах ёстой. Энэ бол стратегийн орд. Монголын төрийг басамжилсан өнгө аястай хачирхалтай төсөл оруулж ирсэн. Номтойбаяр аа, миний дүү Цагаан суваргын ордын баялгийг чи ганцаараа, аавтайгаа идээд ч барахгүй” гэж байв. Та тухайн үед энэ үгийг сонссон ч сонсоогүй юм шиг аягалж байсан.
Танд болон танай гэр бүлд Ц.Нямдорж гишүүний хэлдгээр эмгэнэл илэрхийлье. Яг тан шиг 30 гэр бүлийн гайгаар Монголчууд ядуурлын зовлон дундуур туучиж байна.

Үнэндээ та бол төрд ард түмнийг төлөөлөх байтугай ч эрхгүй хүн. Ард түмний төлөө биш адгийн шуналаа гүйцэлдүүлэхээр Төрийн ордонд эдээ бээр шиг шигдсэн та зэсээр хооллож, зэс ууж байгаа юу? Ганцхан та болон таны гэр бүл стратегийн томоохон орд газар дээр эзэн суучхаад ард түмнээр ингэж тохуурхаж байгааг үйлдэл чинь харуусал төрүүлж байна. Танд болон танай гэр бүлд Ц.Нямдорж гишүүний хэлдгээр эмгэнэл илэрхийлье. Яг тан шиг 30 гэр бүлийн гайгаар Монголчууд ядуурлын зовлон дундуур туучиж байна.

“Цагаан суварга”-ын орд нь стратегийн орд учраас төрийн оролцоо шаардлагатай

Ерөнхий сайдын ““Цагаан суварга”-ын ордыг төрд өг” гэх шаардлагыг хоёр гараа өргөөд дэмжих хэрэгтэйг ард түмэндээ уриалмаар байна. УИХ-ын 2014 оны хаврын чуулганаар “Цагаан суварга”-ын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэж, улмаар төрийн мэдлээс гаргаж, МАК компанийн 100 хувийн мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргаж байв. Харин энэ шийдвэр нь хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан ч шийдвэр МАК-ын талд гар. Ард түмний мэдэлд байх маш их баялгийг ганцхан айл эзэмших ёстой гэх шийдвэр гаргасан тухайн үеийн УИХ, УИХ-ын шийдвэрийг зөв хэмээн үзсэн Цэц харамсал төрүүлж байна. Тухайн үед эрх баригчдад бас эмгэнэл илэрхийлье. Та бүхэн ард түмнийхээ төлөө бус аав хүү хоёрыг насаар нь хооллоод барахгүй хөрөнгийг шийдэж өгөх кноп дарж суухдаа юу бодож байв. Төр мэдэлдээ авах учиртай  стратегийн орд газар ганцхан компанийн мэдэлд өгөх “аймшигт” төлөвлөгөөг хэрэгжүүлэх тийзийг олгож суусан гишүүд эрүүл ухаантай байсанд ч эргэлзээ төрж байна.

Нэгэнт Ерөнхий сайд танд санал, шаардлага тавьсан. Иймээс Н.Номтойбаяр гишүүн ээ, та “Цагаан суварга”-ын ордыг төрд өг. Үгүй бол танд зориулж төв талбайд зэсээр цутгасан хөшөө босгож өгье!!! Энэ бол таны эрээ цээргүй, эх захгүй шуналт нэгэн гэх тодотголтойгоор түүхэнд үлдэх хөшөө байх болно. 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-03-10 04:37:44
    Ulsiin mungoor haiguul hiisen ordiig butsaaj ugoh heregtei!! Tsagaan suvargiin ordiig shuud huraagaad avaachee!! Ter Nyamtaishir odoo bolnoo!! Shunaliin tulam!!...
  • Зочин 2018-12-18 04:11:32
    2 нүд рүү нь зэс цутгаад өгвөл таарна......
  • зочин 2018-12-17 14:02:50
    Тэгэхээр 30 гэр бүлээс зөвхөн ганц гэр бүлд л гэхэд Уул уурхайн 36 Лиценз байна ш дээ 30 гэр бүр тус бүрдээ 25-30 Уул уурхайн Лицензтэй гэсэн үг
  • ээж 2018-12-17 12:43:27
    Уянгыг энэ тухай хэлж байхад амандаа хараал урсгаад гараад яваагүй юу.Үнэн үгийг тэсч сонсох тэвчээр нь алдагдсан байх.Ямар ч хүмүүжилгүй,дээрэлхүү,мэдрэл муут....
  • туул 2018-12-05 10:00:19
    төрийн мөнгөөр хайгуул хийгдсэн "Эрдэнэт" үйлдвэрээс том Цагаан суваргын ордыг нэг гэр бүл авсан байна. Энэ ордын 20-30 хувийг нь ард түмэнд өгөх хэрэгтэй. Ул...
  • Zochin 2018-12-05 09:16:00
    Unegui abilgalaar avchaad tor butsaagaad avii gevel 500terbum geh bailgui
  • ард түмэн 2018-12-04 15:23:47
    хулгайч гэр бүл нямтайшир Номтойбаяр монгол улсын баялаг төрийн төсвийн мөнгөөр хайгуул хийсэн төрийн ордыг буцааж өг за юу үхэхдээ авсандаа аваад орохгүй ийм о...
  • Зочин 2018-12-04 14:44:17
    Хулгай хийсэн юмаа төрдөө буцаагаад өгчихдээ
  • зочин 2018-12-04 03:54:49
    Нямтайшир Номтойбаяр хоёр бузар минь одоо болно нүгэл шунал чинь нүдээрээ гарах болж баялагийг тэгш хуваарлах ёстой хоёр бузар хүүр минь одоо үхэж далд ор
    • Баагий 2018-12-18 09:30:37
      Энэ бүхэнд ерөнхий сайд байсан Д. Содном буруутай. Энэ хүн хаана ямар алт баялаг байгааг зааж ухуулж байгаа зөвлөх нь. Тиймээс Содномоос ял асуух нь зөв
      • Баагий 2018-12-18 09:34:02
        Ерөнхий сайд байсан хүн эдний компаний зөвлөх нь. Хэрвээ шудага ёс гэж байдаг бол? ЕСайд Бямбасүрэнгээс соц үед цуглуулсан 4тн алтаа авмаар байна?
        • Баагий 2018-12-18 09:38:18
          Тиймээс Цагаан суваргыг төрд Монголын ард түмэнд буцааж авах нь зөв. Гэхдээ эд ямар хөрөнгөөр байгуулсаныг шалгах. Эд ийм хур хөрөнгөтэй хүмүүс үү?? Хаанаас хни...
  • дамба 2018-12-04 02:51:22
    хогийн луйварчин эцэгтэйгээ хамт энгийн ардуудын эзэмшлийн ордыг авлигачидтайгаа нийлж завхруулан өөрийн болгоод б/гаа сагсуу тэнэг бацаан биз дэ энэ чинь.Төр ...
  • Nomtoi chi Tord buzaaj OG ! 2018-12-04 01:43:42
    Zagaan suwraga chini 200 jil tuunees ch ih jil Mongoliin 3 000 000 irgeniig tejeeh Strategiin tom ord shuu dee neg hun ur udmaaraa heden myangan jil ideed ch b...
  • Zochin 2018-12-03 17:26:27
    Olon yum chalchiganaj baij hohichino
  • Зочин 2018-12-03 14:35:34
    Ов уламжилсан ямар хааны хуу биш энэ орд ард тумний торийн омч шуу дээ ичмээр. Хулгайчид вэ
  • болдзэ 2018-12-03 13:24:04
    энэ хулгайчийг яйж зайлуулж лицензээ буцааж авах вэ бүгдээрээ тэмцэх цаг болжээ
  • ард тумэн 2018-12-03 12:41:41
    Буцааж ог,луйварчин
  • ZOCHIN  2018-12-03 10:32:48
    NOMTOIBAYRIINHAN ,ZUGEER L YNZ BUR BOLOLGUI BUTCAAGAAD OGCHIH BAIH AA.TCAGAAN SUVARGAAS OOR IDEH OLON YM BII BIZDEE.GEHDEE HUSEL ,TACHAAL ,SHUNALD HY...
  • зочин 2018-12-03 09:59:58
    Цагаан суврага,цайрт минерал,төмөртэйн орд,Эрдэнэтийн Ачит ихт зэсийн үйлдвэр-ийм уурхайнуудыг төрийн мэдэлд авахгүй бол болохгүй байх аа
    • ард түмэн 2018-12-04 15:25:30
      цайрт менерал төмөртэйг төр буцааж аваач ээ хятад эзэн суунаад бна шүү
  • shaa shaa 2018-12-03 09:13:42
    Ann tegeed, Tur n hurungu oruulal hiigeed Tsagaan Suvrage ordyg hugjuuleed yavhiimuu tei? hudlaa shuu!!!!
  • иргэн 2018-12-03 07:00:56
    жанхуугаас терд егех юм байгаа юу баасанг нехерт нь буцааж ег хар тамхичин алуурчин хуугээ шоронд еренийлегчее ухаан мэдрэл бурэн луйварчин хулгайч биш хунд ег
  • зочин 2018-12-03 06:42:45
    Тєрд даам гарсан энэ новшоос газар шороогоо тєр яаж буцааж авдгийг харуулах хэрэгтэй
  • Зочин 2018-12-03 06:20:35
    ТөРийн мэдэлд байгаа газар лиценз аж ахуйн нэгж уул уурхай болгон ашигтай байдаггүй, харин авах ёстой татвараа л бүрэн авч байх нь чухал
  • Хх 2018-12-03 06:06:08
    Та нар ганц хүрз шороо гаргаж үзээгүй бж солиорцгоо. Төмөр замаасаа олж ав
  • !!!!! 2018-12-03 05:29:55
    Монголчуудаа бүгдээрээ энэ луйварчингаас Зэсийн том ордоо буцааж авьяаа !!!
  • Ganzaaraa idsen Gahai taraglahgui !!! 2018-12-03 05:27:06
    Ene hun Zagaansuwragiin ordiig ganzaaraa ezemshideg hen be Undesen huuli zorchin holbogdoh olon huuli zorchisoon Erdenetees ch tom ord neg hun awch boloh uu? Ug...