Алга болсон туслах малчныг эсэн мэнд олсон ч морио унаад зугтжээ
Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн хоногт ирсэн шуурхай дуудлага мэдээллийг хүргэж байна.

Өчигдөр 14.00 цагийн үед Дорнод аймгийн Чулуунхороот сумын Оросын худаг гэдэг газар тус сумын харьяат иргэн Б-гийн туслах малчин Дашбалбар сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй/ нь адуу хураахаар мориор яваад сураггүй алга болсон тухай мэдээлэл орой 18.00 цагийн үед онцгой байдлын тусгай утсанд иржээ.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын 22 хүн, 4 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж шөнө 23.55 цагт тус багийн Галуут нуур гэдэг газар туслах малчныг иргэн Т-гийн малын хашаанд унтаж байхад нь эсэн мэнд олсон боловч тэрбээр машинтай хүмүүс харангуутаа морио унаад зугтсан байна.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • amitan ch bolvuu 2018-12-03 23:35:51
    iim hun gej bnaaa? Amitan shig??? Iim orkuud nre yanda yana hahaha
  • иргэн 2018-12-03 07:05:41
    зайлуул айлын зарц амьтан чинь унтлаа гэж загнана гэж айгаад машинтай олон хунээс ичээд л зугтаа биз дээ
  • Zochin 2018-12-03 05:26:00
    Zugtaad bga bol haihaa bolichihgvyu, amindaa hairgvi tng we, hairan tsag zaw benzin