Оюутны санаачилгын төсөлд тэтгэлэг олгоно

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2012 оноос Дээд боловсролын салбарт “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-ийг хэрэгжүүлж буй.

Төслийн хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилд БСШУСЯ ны Дээд Боловсролын Бодлогын газраас  Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутнууд, Инженер технологи, Багш, Урлагийн боловсролын хөтөлбөрөөр суралцаж байгаа болон Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад судалгааг нь дэмжиж судлаач оюутан бэлтгэх зорилгоор оюутны санаачилгын тэтгэлэгт төсөлд тэтгэлэг олгох гэж байна. 

Судалгааг дэмжих төсөл нь оюутнуудын нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц, тодорхой асуудлыг шийдвэрлэх, тухайн оюутны суралцах хугацааны орлого, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байрыг бэхжүүлэх, амьдрах чадварыг хөгжүүлэх ерөнхий шаардлага тавина. Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна. Оюутны санаачилгын төсөлд оролцох мэдүүлгийн маягтыг ЭНД –ээс татаж авна уу

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.