Монголын шигшээ баг өнөөдөр Тайваний багтай тоглоно

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах Азийн 20 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “А”, “В” хэсгийн тоглолтууд өнөөдөр  Буянт Ухаа Спортын ордонд эхэлнэ.  2019 онд Малайзад болох Азийн 20 хүртэлх насныхны футзалын АШТ-д оролцох эрхийн төлөө зүүн Азийн бүсээс Монгол, Япон, БНХАУ, Тайвань, Хонг Конг, Макао гэсэн зургаан баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монгол залуучуудын футзалын шигшээ баг эдгээр багуудаас хамгийн өндөр чансаатай нь төдийгүй Азийн чансааны 5-р байрт бичигддэг . Дэлгэрэнгүй танилцуулбал,  Монголын 20 насны шигшээ Азийн 5, Япон 6, Хонг Конг 12, БНХАУ 17, Тайвань 19-р байрт бичигддэг бол Макаогийн баг хараахан тивийнхээ чансаанд багтаж амжаагүй явна.

Монголын 9 насны шигшээ багаас Ази тивд хамгийн өндөр амжилт үзүүлж яваа 20 хүртэлх насны футзалын шигшээ баг 12-р сарын 01-нд 16:00 цагаас Тайвань, 12-р сарын 03-нд БНХАУ-ын багтай тус тус тоглоно. Харин 13:00 цагаас Макао болон Японы багийн тоглолтоор тэмцээн эхэлж байгаа юм. 

Азийн 20 хүртэлх насныхны АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа Монголын шигшээ багаа дэмжих хөгжөөн дэмжигчдийн автобус 15:00 цагаас УДЭТ-ийн дэргэдээс хөдлөх юм байна. Шигшээ багаа дэмжихийг хүссэн хөгжөөн дэмжигч энэхүү автобусаар үйлчлүүлж, Буянт-Ухаа Спортын ордонг зорих боломжтой.  

Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-12-02 13:30:55
    үргэлжлэх бишээ 2 өдөр болоод тэмцээн дуусчихаад байна,дэлхий сөнөчихөөд бөйхад сөнөж магадгүй гээд мэдээллээд сууж байж магадгүй шүү