П.Бүрэнтөгс тэргүүтэй бөхчүүд  “Алтан бүс” барилдаанд зодоглоно

БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Монгол Улсын бөхчүүдийн зодоглодог "Олон улсын Монгол бөхчүүдийн “Алтан бүс” барилдаан өнөөдөр Шилийн гол аймагт  болно. Уг барилдаанд Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан О.Одгэрэл, Н.Жаргалбаяр, Мягмарсүрэн, улсын харцага О.Хангай, улсын начин Д.Анар, Д.Цэрэнтогтох нарын 20 гаруй бөхчүүд хүч үзэхээр очжээ.

Тус барилдаан тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд эхний дөрвөн жилийн барилдаанд манай улсын бөхчүүд түрүүлсэн юм. Тодруулбал, 2014 онд улсын аварга Ч.Санжаадамба, 2015 онд улсын арслан П.Бүрэнтөгс, 2016 онд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба нар түрүүлж байсан юм. 

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-12-02 03:42:19
    Одоо шинэ зуун бид монгол бөхөө спорт гэж үзээд хөлсөө алчих алчууртай болгож болохгүй юу ялангуяа наадмаар халууныг хэлэх үү хөлс гараад гараараа арчаад л нэг...