Фракци, бүлгийн эрх ашиг I-т, харин Улсынх II-т
Улч төрчид иддэг уудаг, хоорондоо муудалцдаг, хэмлэлддэг гэсэн ойлголт ард иргэдийн тархинд бүр сууж, Улс төрчдийн талаар таагүй бодолтой явдаг болсоор удаж буй. Сүүлдээ бүр 76  гэх тоонд дургүй болох шинжтэй. Гэтэл тэр 76 нь дотроо намаараа ялгарахаас гадна фракци, бүлгээрээ өөр хоорондоо өрсөлдөж, эх орны эрх ашгаас илүүтэй намын эрх ашиг, намынхаа эрх ашгаас илүүтэй өөрсдийн бүлэг, фракцийнхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг болжээ.

Хэдийгээр Улс төрийн томоохон намуудад фракци, бүлэг байх нь  зүй ёсны үзэгдэл болтлоо хэлбэрж­сэн ч манайхан энэхүү фракци бүлэг гэх ойлголтоо тааруу утгаар нь харж хэвшжээ. Шууд хэлбэл, фракцын эрх ашигт хувь хүний, хамаатан садны, найз нөхдийн, бизнесийнхний эрх ашиг давуу байдалтай байна.

АН гэхэд л дотроо нэлээн олон бүлэг фракцтай. Хамгийн нөлөө бүхий фракц нь Алтангадас. Харин эрх мэдлийн толгойд гарсан Алтангадасынхан сүүлийн үед нэлээдгүй барцадтай байгаа нь үнэн.

Тус намд байх дараагийн фракци бол “Шонхор”-ынхон. АН дотор  албан ёсоор байгуулагдсан уг  фракцийг З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Д.Одхүү,  Г.Баярсайхан гэсэн таван хүн тэргүүлж байна.

Үүнээс гадна хамгийн отгон фракци болох "Мөнх тэнгэр" Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатар, Төв аймгийн АН-ын дарга тэргүүтэй дан залуу улс төрчдөөс бүрдэн байгуулагдсан. Ингэснээр АН гэхэд л дотроо тав, зургаан фракцитай болоод буй.
Харин МАН-ынхан дотор “Хотын фракци” байдаг ч, албан ёсоор байгуулсанаа зарлаагүй.  

Бас УИХ-д сонгогдсон 11 эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг бий. Улс төрийн таван намын төлөөлөл бүхий эмэгтэй гишүүд нь нам үл харгалзан нэгдэж, хууль тогтоох түвшинд эрх мэдлийн цөөнх болдог эмэгтэйчүүдийн төлөөлөл хэмээн өөрсдийгөө рекламддаг.
Бие даагчдын зөвлөл ч энэ бүлэг, фракци байгуулах моодноос хоцроогүй бөгөөд  "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүд, АН-ын гишүүдээс бүрдсэн албан бус бүлэг байгуулсан нь бас л саяхан.

Ийнхүү улс төрийнхөн дотроо намаасаа илүүтэй фракци бүлгээрээ ялгарч, фракцийнхаа эрх ашгийг тэргүүнд тавих болсноор улс эх орныг хагарган бутгаргах гол ул суурь болж байгааг шүүмжлэх хүн олон байна. ЦИХ-д аливаа асуудлыг шийдэх гэхээр “манай фракци бүлэг санал нийлэхгүй,  иргэдийн эрх ашигт нийцэхгүй хэмээн ярьж, далдуур цаагуураа өөрсдийн эрх өшгийн төлөө зогсоно.

Энэ талаар Ж.Батзандан гишүүн "Манай улс бол парламентын тогтолцоотой улс, тиймээс улс төрийн аливаа томилгоо фракцын, тулгалтын бус ардчилсан зарчмаар хэрэгждэг байгаасай гэж хүсч байна" хэмээн өөрийн санаа бодлоо шуудхан хэлж байсан удаатай. Тэгэхээр улс төрд эрх ашгийн эрэмбэ дараа гэдэг зүйл аль хэдийн алдагдсан нь сүүлийн үед улс төрд буй үйл явдлууд гэрчилнэ. 

Одоо бол энэнхүү фракци бүлэглэлүүд хоорондоо эрх ашгаараа зөрчилдөж, хэн нь жинхэнэ улс орныхоо төлөө нэг зүрхээр явж байна вэ гэдгийг ч ялгахад бэрхтэй болжээ.

Тун удахгүй буюу сар хүрэхгүй хугацааны дараа Намрын чуулган эхэлнэ. Улс төрийн амьдрал ахиад л оволзоно. Иймээс бүлэг, фракциуд ард түмнийхээ итгэлийг алдахгүйн тулд улс орныхоо эрх ашгийг дээдэлж, эе эвээ хичээх нь хамгаас чухал болжээ

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • fwg 2014-09-04 23:06:07
    CHI NOVSH TER DEER NI DAVS NEMEED BGA YM BISHUU
    202.179.7.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Haliun 2014-09-04 13:51:30
    http://Cash4Visits.com/ref.php?refId=326326
    103.26.193.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-09-04 13:38:45
    Unen
    103.26.193.29
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-04 04:46:18
    Өөрсдийгөө ихд бодсон юмнууд муу юмийг л олж авдаг,энэ фракц бүлэгийг хуулиар хориглох хэрэгтэй. Хамаг муу юмны, улс төрийн дайсан бол энэ шүү дээ.
    112.72.13.90
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-04 04:14:24
    Ardiin
    202.70.46.206
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-04 04:14:24
    Ardiin
    202.70.46.206
    Мэдэгдсэн Хариулах
  • RAVSAL 2014-09-04 02:53:52
    Namuudiin huulia hurdan batlaach ee
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • RAVSAL 2014-09-04 02:53:52
    Namuudiin huulia hurdan batlaach ee
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • RAVSAL 2014-09-04 02:53:52
    Namuudiin huulia hurdan batlaach ee
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • RAVSAL 2014-09-04 02:53:52
    Namuudiin huulia hurdan batlaach ee
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • RAVSAL 2014-09-04 02:53:52
    Namuudiin huulia hurdan batlaach ee
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • RAVSAL 2014-09-04 02:53:52
    Namuudiin huulia hurdan batlaach ee
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • RAVSAL 2014-09-04 02:53:52
    Namuudiin huulia hurdan batlaach ee
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • RAVSAL 2014-09-04 02:53:52
    Namuudiin huulia hurdan batlaach ee
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • RAVSAL 2014-09-04 02:53:52
    Namuudiin huulia hurdan batlaach ee
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-04 02:20:28
    MONGOL ULS EZLEGDEED MALCHIN AILIIN TUSLAH MALCHNII HEMJEEND BNA SHUU UURIIGUU NEG UDAA ORHIJ EH ORNOO ERGEJ HARIE
    202.179.11.222
    Мэдэгдсэн Хариулах