Баруун аймгуудад авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлав
Арванхоёрдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи, шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхааруулсан.

Тэгвэл цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас улсын болон орон нутгийн чанартай авто зам, даваа хаагдаж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Тиймээс үүнтэй холбогдуулан зарим аймагт авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна. Тодруулбал, 
 
  • Баян-Өлгий аймгийн Өлгий сум, бусад сумдын нутаг дэвсгэрээс гарах авто замын хөдөлгөөнийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны 22:00 цагаас аюултай үзэгдэл намдах хүртэл,
     
  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, бусад сумдаас гарах авто замын хөдөлгөөнийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний 04:00 цагаас эхлэн 02-ны өдрийн 10:00 цаг хүртэл,
  • Завхан аймгийн Улиастай сум, бусад сумдын нутаг дэвсгэрээс гарах авто замын хөдөлгөөнийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний 12:00 цагаас эхлэн байгалийн аюултай үзэгдэл намдах хүртэл, 
  • Увс аймгийн Улаангом хот, бусад сумдаас гадагш гарах автозамын хөдөлгөөнийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны 20:00 цагаас 2018 оны 12 дугаар сарын 02-ний 08 цаг хүртэл,
  • Ховд аймгийн Жаргалант сум, бусад сумдын нутаг дэвсгэрээс гарах орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагаас эхлэн байгалийн аюултай үзэгдэл намдах хүртэл түр хугацаагаар хаагаад байна.

Мөн Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаанд зогсоожээ.

Орон нутгийг зорих иргэд ойрын өдрүүдэд онцын шаардлагагүй бол хотоос гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд цаг агаар, замын нөхцөл байдлын талаарх бодит мэдээллийг холбогдох байгууллагуудаас хүлээн авах, хувийн бэлтгэлээ сайтар базаах, аюулгүй байдлыг хангуулж замд гарахыг зөвлөж байна.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.