ДОХ-ын халдвар авсан 267, нас баралтын 42 тохиолдол бүртгэгдээд байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн тухайд “Know your status” буюу “Яг одоо шинжилгээнд..” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх аж.

Дэлхий дахинд 37. 9сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна.Үүний 34.5 сая (28.8-40.2) насанд хүрэгчид, 2.1 сая (1.7-2.6) <15 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд жил бүр 1.8 сая хүн (1.6-2.1) шинээр ХДХВ-ийн халдвар авч байна. Мөн ДОХ-ын улмаас 1.1 сая хүн нас барсан гэсэн мэдээлэл бий.

НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрөөс 2020 он хүртэл 90:90:90 хөтөлбөр буюу ХДХВ, ДОХ-той хүмүүсийн 90 хувийг  илрүүлж, илрүүлсэн хүмүүсийн хувийг РВЭЭ-нд хамруулж, эмчилгээнд хамруулсан хүмүүсийн 90 хувийнх нь вирүсийн ачааллыг бууруулах зорилт дэвшүүлээд буй.

Манай улсын тухайд 2018 оны 11 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 267 тохиолдол, нас баралтын 42 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 61 хувийг 25-39 насны иргэд эзэлж байгаа бөгөөд 99 хувь нь бэлгийн замаар дамжжээ. Нийт бүртгэгдсэн БЗДХ-ын 59.7 хувь нь гэр бүлтэй, 32 хувь нь ажилгүй, 50.4 хувь нь 20-29 насны хүн ам байна.

Гэхдээ дээрх бүртгэгдсэн 267 тохиолдлын цаана тооцооллын дагуу 400 гаруй тохиолдол бий гэж эрүүл мэндийн байгууллагууд үзэж байгаа аж.  Тодруулбал, тооцооллын дагуу манай улсад 653 хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай юм байна.

Учир нь ХДХВ-ийн халдвар авсан хүнд 10-15 жилийн турш ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Гагцхүү шинжилгээнд орсноор л мэдэгдэнэ. Тиймээс энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Яг одоо шинжилгээнд” уриан дор иргэдэд сургалт, сурталчилгааны ажлууд явуулж байна.  

Х.Хулан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-12-03 10:14:22
    Orosyn Erhuu, Ulaan uuded DOH mash ih baidgiig manaihan anahaarah heretei. Shaardagtai bol irgeded hileer garahad ni sanuulga buhii huudas ugsun ch yadag um
  • Бат 2018-12-01 04:26:19
    Хүн бүр бодолтойхон явахгүй бол ДОХ-оор үхэх гэдэг бодоход хэлхэд ичмээр уг удмаа бодмоор л юм даа
    • Дулзэн 2019-02-10 09:44:23
      Ичмээрч юу байхав, тийм ичээд байхаар овчин биш.Харин яр тэмбуу туслаа гэвэл тун ичмээр.Аль альнь завхай зайдан айлын авгайд шургуулчих илуу зангаас болж уусдэг...