Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүснэ.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи, шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.


Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 1-3 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж  секундэд 15-17 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ñåêóíäýä  секундэд 28-30 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч, бусад нутгаар  ñåêóíäýä 12-14 ìåòð байна.  

Увс нуурын хотгор, Монгол Алтайн нуруу, Тэс голын хөндий болон Дархадын хотгороор 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.