Орон сууцны урьдчилгаа төлөх боломжгүй зорилтот бүлэгт боломж олгох уу

Америкийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны институт, Дэлхийн Банк, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас хамтран орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувийг төлөх боломжгүй бага дунд орлоготой иргэдэд боломж олгох үүднээс урьдчилгаа төлбөрийн хэмжээг багасгах талаар “Улаанбаатар хотын төлбөрийн чадавхид нийцсэн орон сууцны стратегийн баримт бичиг”-ийг боловсруулжээ.

Уг баримт бичгийг боловсруулах ажилд Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газар, Монголын Барилгачдын Холбоо, Барилгын Хөгжлийн Төв зэрэг байгууллагууд багтан ажилласан байна.

Тодруулбал, Нийслэлийн мэдлийн газар дээр мэргэжлийн барилгын байгууллагуудаар 1.250.000 төгрөгийн үнэтэй орон сууц бариулаад, уг орон сууцанд орох иргэдийн урьдчилгаа төлбөр дээр хөнгөлөлт үзүүлэх хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах орон сууцнууд ч энэ хөтөлбөрт хамрагдах юм байна.

Хэрвээ энэ хөтөлбөр ажил хэрэг болвол нийслэлийн гэр хорооллын 180 мянга гаруй иргэдийг орон сууцжуулна гэж судалгааны багийнхан үзсэн байна. Ямартай ч одоогоор Нийслэлийн орон сууцны корпораци/НОСК/-тай үйл ажиллагааг нь уялдуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. НОСК-ийн хувьд иргэд орлогоосо 30 хувиа бүртүүлж тодорхой хугацааны дараа байртай болох хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгаа юм.

Ажлын хэсэг саяхан хуралдаж хөтөлбөрөө боловсруулан 12 сард УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Үүний дараа нийслэлээс бонд гаргаж, санхүүжилтийг шийдвэрлэх, бага дунд орлоготой иргэдийн орон сууцны урьдчилгааг хэрхэн шийдвэрлэх зэрэг арга замыг тодорхойлох арга хэмжээнүүдийг шат дараатай зохион байгуулах юм байна.

Ами
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bayar 2014-09-05 23:36:41
    Uridchilgaa mongo buteej chadaagui Hun , zeelee tolj barah uu. Udahgui bairaa huraalgaad bur dampuurah vii dee.
  • irgen 2014-09-04 03:03:10
    ENE AJLIIG SHIIDEH YUM BOL TSAANA NI UTAA, YADUURAL GEH MET OLON ASUUDAL HAMT SHIIDEGDENE