21 барилгын фасадыг гэрэлтүүлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлж буй "Нэг хот-Нэг стандарт" зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Гэрэлтэй хот" аяныг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар гудамж, зам талбай дахь гэрэлтүүлгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилго бүхий ажлын хэсэг байгуулж, хотын томоохон 21 барилга байгууламжийн фасадыг гэрэлтүүлж, гэр хороолол болон орон сууцны хороолол дунд эзэнгүй орхигдсон, асахгүй байгаа 2622 гэрэлтүүлэг, 70 гаруй цахилгаан шугамыг засварлаад байна. Мөн 460 орчим гэрэлтүүлэг засвар шинэчлэлтээр 970 орчим гэрэлтүүлгүүдийг бүрэн засварлах ажлыг энэ ондоо багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Дээрх ажлуудыг Монголын гэрэлтүүлгийн холбооны дэргэдэх байгууллагууд болон хотын гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцан ажилладаг мэргэжлийн байгууллагуудаар хуулийн хүрээнд гүйцэтгүүлж байгаа аж. Эдгээр байгууллагууд нь цаашид өөрсдийн хөрөнгөөр гурван жилийн турш засвар үйлчилгээгээ тогтмол хариуцан ажиллахаар гэрээлжээ.

Гэрэлтүүлэг хийсэн барилга, байгууламжууд

Барилга байгууламжийн нэр

Драмын театр /Сүхбатар дүүрэг 1 дүгээр хороо//

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо

Монгол Улсын Боловсролын Их сургууль /Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо/

Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байр /Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо/

Спортын төв ордон  /СБД 8 дугаар хороо/

Хүүхдийн урлан бүтээх төв  /СБД 6 дугаар хороо/

Гандантэгчилэн хийд /Жанрайсаг / БГД 16 дугаар хороо/

Хөрөнгийн бирж  /ЧД 1 дүгээр хороо/

3 дугаар эмнэлэг/ БГД 5 дугаар хороо /

1 дүгээр эмнэлэг/ СБД 1 дүгээр хороо/

МУИС-ийн эдийн засгийн сургууль  /СБД 8 дугаар хороо/

Соёмботой хөшөө   /ХУД 15 дугаар хороо/

Мэлхий хөшөө  /СБД 8 дугаар хороо/

Д. Нацагдоржийн хөшөө /СБД 8 дугаар хороо/

Ж. Батмөнхийн хөшөө /СБД 8 дугаар хороо/

М. Гандигийн хөшөө  /ХУД 15 дугаар хороо/

Ж. Самбуугийн хөшөө /ЧД 4 дүгээр хороо/

Эвтэй 4 амьтны хөшөө /БЗД 1 дүгээр хороо/

Жанжин Лхагвасүрэнгийн хөшөө  /СБД 7 дугаар хороо/

Марко Пологийн хөшөөи /СБД 8 дугаар хороо/

Спортын төв ордон  /СБД 8 дугаар хороо/

Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар захын гэр хорооллууд болон орон сууцны хорооллуудыг гэрэлтүүлгийг засварлах ажил давхар эхлүүлсэн. Энэ онд шинээр 467 гэрэлтүүлгийг хийж, 944 гэрэлтүүлгийг засварлаж 14200м.кв кабель шугам шинэчилж нийт 108 байршилд 1411 гэрэлтүүлгийн асалтын бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаад байна гэж УБЗАА-наас мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-12-01 01:32:29
    Соёмботой хөшөө маш гоё болсон байна лээ. Баяр хүргье.
    106.186.208.29
    Мэдэгдсэн Хариулах