Хөсөг тэрэг хөлөглөсөн алиалагч өвөө: “Тохироод явна шүү”
Гадуур шинэ жилийн уур амьсгал аль хэдийнэ оржээ. Төв талбай гацуур модоо зассан харагдсан.  

Өнөөдөр Тэнгис кино театрын хажууд Ялалтын талбай дээр одой моринд тэрэг хөсөглөж, түүнийгээ өнгө өнгийн саагаар чимэглэн гоёулж, өөрийгөө ч алиалагчийн дүрд хувилгасан хөгжилтэй өвөөтэй тааралдаж, таван үг солив.

Хүмүүс тэрэг хөлөглөсөн өвөөг ихэд сонирхож, тойрч хараад л одой морийг нь сонирхоод л зургийг нь энэ тэндээс утсаараа дараад байх юм. Өвөө ч зургаа даруулах дуртай юмаа. Тэрбээр "Энэ тэргээрээ такси үйлчилгээ үзүүлнэ шүү. Энэ талбайг тойроход ийм үнэ ханштай /харуулав/. Гэхдээ доошоо ярина аа, хэдээр явмаар байна" гэж хөсөг тэргээ рекламдаж, үнэ өртгөө харуулж сонирхуулав. Одой морь нь чихэр их иддэг гэнэ. Хоёр хатуу чихэр задлаад аманд хийчихэв. Их хөөрхөн санагдав. Энэ морин тэргэнд хүүхэд сууж талбай тойроход 3000 төгрөг, том хүн суухад 5000 төгрөгийн үнэ ханштай аж.

Хөсөг тэрэгнийхээ тоосыг арчиж зогссон өвөө дээр очоод "Хөөх" гэж дуу алдахад өвөө бондсхийж цочин алчуураа унагааж эргэж харах нь яг алиалагч шиг. Тэрбээр "За яасан яагаад дуу алдав" гэж гайхаж асуув.




-Ямар гоёхон хөөрхөн хөсөг тэрэг вэ. Таны унаа юу?

-Тийм, яаж байна. Машиныхаа тоосыг арчиж байхад та ирээд цочоолоо.

-За уучлаарай, олз омог ихтэй юу?

-Өө яах вэ, өдөр гарч ирсэн гэхэд хоёр үйлчлүүлэгчтэй шүү. Нэг эмээ ачтайгаа сууж энэ талбайг тойрлоо. Чи сонирхоод байвал ярина шүү.

-Том хүн 5000 гэхээр арай үнэтэй юу?

-Тохироод явж болно шүү дээ. Хүүхэдтэйгээ хоёулаа суугаад 5000 төгрөг төл, болж байна уу.

-За бодъя?

-Бодох юм байхгүй ээ, такси хэдээр явж байна таксинд км бодоод явж болно шүү /инээв/. Би өглөө болтол явна аа.

-Шинэ жил дөхөж байна. Таны энэ гоё хөсөгт хүүхдээ суулгаж зугаалуулах хүмүүс олон байхаа?

-Ээ, аштай юу даа, нас өндөр ах нь талхны таван цаасаа олох гээд л ийм ажил хийж байна шүү дээ. Ахынх нь хувцас ямар байна.

-Гоё байна аа, алиалагч дүрэндээ оржээ?

-Ээ, гялайлаа, хүүхэд, хөгшид хөгжөөж байвал болоо доо.

Ийнхүү "хэрэг дурлаж" хэсэг зуур сонирхож зогстол хүүгээ тэвэрсэн аав ээж хоёр ирлээ. "Хүүгээ суулгаж эрхлүүлье" гэлээ. Ингээд алиалагч өвөө ажлаа хийхээр хөсгийнхөө жолоог мушгилаа.






О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-12-01 17:37:04
    Сэтгэсэн байна, хөдөлмөрлөсөн байна. Ямар зүгээр суугаад мөнгө гуйж байгаа биш. Хүмүүсийг хөгжөөгөөд, хүнд үйлчлээд талхныхаа мөнгийг олог л дээ. Хөөрхөн юм.
  • zochin 2018-12-01 09:49:52
    Гудамжаар морины баас
    • зочин 2018-12-01 17:41:27
      Юун сүртэй юм. Гудамжинд морины баас байтугай тамхины иш, хог дүүрэн л байдаг. Гэртээ аваачаад түлчихүй юу хог шатааж байснаас л дээр дээ.
  • хотын иргэн 2018-11-30 11:44:33
    УБ-т бүх улиралд ийм уламжлалт шинэлэг үйлчилгээ байвал гадаад, дотоодгүй сонирхоно шүү дээ.Мөн гудамжны урлагийнхан соётой тоглолт хийгээд байж байх ёстой...