ХӨСҮТ: Яг одоо шинжилгээнд хамрагдаарай
ХДХВ/ ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр маргааш буюу арванхоёрдугаар сарын 01-нд болох гэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагынхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Одоогоор Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын 267 тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий нийтээр ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулдаг энэ өдрийг Монгол Улс энэ жил “Яг одоо шинжилгээнд” уриан дор тэмдэглэж байна.
Дээрх бүртгэгдсэн 267 тохиолдлын цаана тооцооллын дагуу 400 гаруй тохиолдол бий гэж үзэж байгаа аж. 

Гэхдээ тооцооллын дагуу манай улсад 653 хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай. Харин 2018 оны эхний арван сарын байдлаар нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 266 (өнөөдрийн байдлаар энэ тоо 267 болсон) байгаа.

Үүний цаана дахиад 400 орчим хүн өөрийгөө халдвартай гэдгээ мэдэхгүй байгаа. Учир нь ХДХВ-ийн халдвар авсан хүнд 10-15 жилийн турш ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Гагцхүү шинжилгээнд орсноор л мэдэгдэнэ. Тиймээс бид энэ жил “Яг одоо шинжилгээнд” уриан дор иргэдэд сургалт, сурталчилгааны ажлууд явуулж байна.  
ДОХ-ын халдвартай хүмүүсийн 80 хувь нь эрэгтэй бөгөөд ижил хүйстнүүд байгаа юм.  Халдвартай хүмүүсээс 42 нь нас баржээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү “Дэлхий дахинд ДОХ-ын оношилгоог 90 хувь, ДОХ-ын эмчилгээнд хамрагдалтыг 90 хувь, эмчилгээний үр дүнг 90 хувь болгох зорилт тавьдаг. Харин манайд 40:91:90 гэсэн харьцаатай байгаа. Өөрөөр хэлбэл, илрүүлэлт 40 хувьтай байна гэсэн үг. Монгол Улсад ДОХ-ын халдвартай 653 хүн байх боломжтой гэсэн судалгааг бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхантай хамтран гаргасан. Манайд эрт илрүүлэг дутагдалтай байгаа нь үнэн. Тиймээс бид түргэвчилсэн оношилгоог нэвтрүүлэхийг зорьж байна. Дэлхий дээр шүлснийхээ тусламжтайгаар ДОХ-ын халдвартай эсэхээ өөрөө оношлох боломжтой болсон. Энэ тестийг шүлсээр арчсанаар хоёр зураастай гарч байвал ДОХ-ын халдвартай гэсэн үг. Энэ тестийг ойрын хугацаанд оруулж ирснээр дээр дурдсан 600 гаруй хүн бүрэн оношлогдох боломжтой” гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.