Ж.Батзандан: Парламентыг намууд биш бүлэглэл удирдаж байна
УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн байнгын хорооны дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцууллаа. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 


УИХ-ын гишүүн С.Санжмятав: Хариуцлагатай ажилла. Энэ асуудлыг энэ хэмжээнд хүргэхгүйгээр зохицуулаачээ гэж төсөв батлагдах үед хэлж байсан. Асуудлыг эв түнжингээр шийдэх хэрэгтэй. Парламентаа тогтвортой ажиллуулж, зөвшилцлөөр асуудал шийдье. Өнөөдрийн хуралдаанаас хэн нэгэн хүнийг хөөх тухай асуудал байхгүй. Эрх ашгийн зөрчил гэж байхгүй. Энэ цаг мөчөөс эхлэн хөөх тухай асуудлыг ярих хэрэггүй. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:  Хариуцлага тооцох ёстой сайдууд таны танхимд байгаа юу, Ерөнхий сайд аа. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Ерөнхий сайд олон хүнтэй хариуцлага тооцсон. Миний бүрдүүлсэн кабинетийн хоёр сайд албан тушаалаа өгсөн. Дэд сайдууд байна. Дээр нь улс төрийн хариуцлага тооцох асуудал байгаа. ЖДҮ гэдэг сайн зүйл гарч ирсэн. Энэ бол том аз завшаан. Үүнтэй холбоотой нөхөдтэй хариуцлага тооцож байгаа.  Хууль хяналтын байгууллагаар буруутай нь тогтоогдвол ажлаа өгнө шүү гэж сануулсан байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Парламентыг намууд биш бүлэглэл удирдаж байна. Нам, бүлэг шийдвэр гаргасан гэж худлаа ярихаа больё. АН-ын гишүүд бүлэглэлийн эсрэг зогсох ёстой. Ерөнхий сайдын их цэвэрлэгээ хийе гэдэг үг таалагдаж байгаа. Таны эхлүүлсэн шударга ёсыг би дэмжинэ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: ЖДҮХ сангийн асуудлыг улстөр болгоод одоо бүр гадаад харилцааны асуудлаар хүртэл улстөржиж байна. Сахилга хариуцлагыг тогтоохын төлөө ажиллана гэж байгаа Ерөнхий сайдыг дэмжиж байгаа. ЖДҮХ сангийн мөнгө бол зээл. Барьцаа тавьдаг. Хүүтэй нь эргэн төлдөг. Харин тусгай гэгддэг 22 сан, АСЕМ, концесс, дахин төлөвлөлт, бондуудын асуудал, Дубайн гэрээ, Тавантолгойн нүүрсний асуудал, Эрдэнэтийн асуудал гээд маш олон асуудалтай хатуухан тэмцээрэй. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-11-30 06:27:52
    http://StartWeeklyJob.com/?userid=105175
    203.91.118.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-11-30 06:18:49
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
    202.9.43.210
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин  2018-11-30 07:21:55
      зөв нэн яаралтай 2 танхимтай болох нь хөгжлийн үндэс болно. энэ хэвээрээ байвал хяналт, хөгжил гэж 0 боллоо
      43.242.241.138
      Мэдэгдсэн Хариулах