Унаач хүүхдийн амь нас хохирсон хэргийг шийдвэрлэжээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Гурван дов” гэх газарт 2018 оны наймдугаар сарын 19-ний өдөр болсон хурдан морины уралдааны үеэр хурдан морь унаач 8 настай Д нь уралдааны үед мориноос унаж осолдсон хэрэг гарчээ.

Уг уралдаанд уяач Т нь хурдан морины уралдааны үед унаач хүүхдэд “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 Монгол Улсын стандартыг зөрчиж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсгөж уралдуулаагүйн улмаас хүүхдийн амь нас хохирсон болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлжээ. Тодруубал, уг хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт шалгаж, уралдаан зохион байгуулагч болон хурдан морины уяач Т-д шүүхээс торгуулийн ял оногдуулсан байна.

Иймд хурдан морины уяач, унаач хүүхдүүдэд “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 Монгол Улсын стандартыг мөрдөж байхыг уриалж байна Сүхбаатар аймгийн прокурорын газраас мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • юу 2018-11-30 05:10:32
    тэгээд яасан морийг нь цаазалсан уу.уяачийг цаазалсан уу.эсвэл худлаа морь уядаг нэртэй олигархи новшийг цаазалсан уу.