Л.Энх-Амгалан чуулганы хуралдааныг даргалж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийг хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан нээлээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга  Ёс зүйн дэд хороо хуралдуулахтай холбоотой асуудлаар С.Бямбацогт гишүүнийг тайлбар хийхийг хүслээ. С.Бямбацогт гишүүний зүгээс “Ёс зүйн дэд хороо өчигдөр үдээс өмнө хуралах тов гаргасан ч ирц бүрдсэнгүй. Өнөөдөр өглөө хуралдахаар дахин тов гаргасан ч гурван гишүүн ирлээ. Иймээс Ёс дэд хороо хуралдах боломжгүй учраас чуулганы хуралдаанаас авсан завсарлага дуусгаж, хэлэлцэх асуудлаа үргэлжүүлье” гэлээ. 

Үүний дараа хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн зүгээс “Өнөөдөр чуулганы хуралдаан УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ.  Дэгийн хуульд “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ” гэж заасныг гишүүдэд сануулж байна” гэлээ. 

Ингээд УИХ-ын дэд дарга өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж , хариулт авч байна. 

П.ГОО
Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ter 2018-11-30 04:12:32
    es zuin horoonii nuhdiig solioch uursaduu es zuigui huralaa hiij chdhgui bj yun es zuin tootsoh
  • zochin 2018-11-30 04:12:24
    http://StartWeeklyJob.com/?userid=105175
  • Бат 2018-11-30 03:59:30
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо