М.Энхболдын хувь заяа Цэцийн “мэдэлд” очлоо

УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр хурлаа хаян гарч одсон. Хуваарийн дагуу УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр байсан. Гэвч Ёс зүйн дэд хороог хуралдахыг хүлээсэн гишүүд чуулганы танхимд өнжив. Харин УИХ дарга танхимын орхин гарсан хэвээр бүтэн өдөр өнгөрлөө. 

УИХ-ын дарга хуулийн 12.5-д зааснаар Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлнэ гэсэн байдаг. 

Нэгэнт УИХ-ын дарга даалгаагүй учраас дэд дарга нар хуралдаан удирдан явуулах эрхгүй учраас УИХ-ын дарга болон Ёс зүйн дэд хорооны ирц бүрдэхийг хүлээхээс өөр арга зам байсангүй. Харин олон нийтийн зүгээс “хурлаа хаясан УИХ-ын даргын үйлдэл огцруулах үндэслэл” гэх яриа ч газар авлаа. 

Тэгвэл хуулийн дагуу Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах асуудлыг дараах байдлаар зохицуулжээ.

УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйл.
 

  • 10.2. Дор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын бүрэн эрх энэ хуулийн 10.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:
  •  10.2.1. нас барсан;
  •  10.2.2. өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
  •  10.2.3. хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан; 
  •  10.2.4. Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
  •  10.2.5. гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан.
 

Тэгвэл энэхүү хуулийн заалтыг дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа билээ. 

Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн эсэхийг тодруулахаар цэцэд хандсан байна. Мөн түүнийг  огцруулах үндэслэл байгаа эсэхийг тодруулахыг хүсжээ. Ерөнхий сайдын хүсэлтэд төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын хэргийн үнэн мөнийг тогтооход УИХ-ын дарга М.Энхболд саад учруулж байна. УИХ-ын даргын энэ үйлдэл нь Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэхийг хэлэлцэж, дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн байна. 

Ийнхүү М.Энхболдын хувь заяа Цэцийн “мэдэлд” очлоо. Цэц М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн эсэх эцсийн шийдвэрийг гаргана

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-12-06 06:08:04
    Samardag daramtaldag garuud tor zasag barih gj de
    103.80.210.9
    Мэдэгдсэн Хариулах
  • заааа 2018-12-03 10:47:15
    Монголын Терийн эрх мэдлийг сонгуулиар ерселдеж Эрх мэдэл авч ,егдег Том улс терийн нам яахын аргагуй МАН меен! Гэтэл терийг 60тэрбумаар зарах асуудал байж ...?...
    66.181.186.37
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗО 2018-12-02 07:50:04
    Аядуу тайван хүнээ одоо зүгээр гишүүнээ хийдээ
    66.181.185.123
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-12-01 02:25:23
    ЦЭЦИЙН ДЭЭР ХӨХ ТЭНГЭР БАЙДАГ БОЛОВЧ ШИЙДВЭРИЙГНЬ ХҮЛЭЭЖ АВДАГҮЙ ТӨР БАРЬЖ БАЙГААГАА ОЙЛГОДОГГҮЙ АЙМХАЙ ДЭГГҮЙ ИХ ХУРЛЫН ГИШҮҮДТЭЙ БОЛОХООР ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ??...
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах
  • ард түмэн 2018-11-30 15:13:36
    энэ хятад дарга зайлчвал төр минь түвшин түмэн минь аигалан болох гээд бна даа
    66.181.183.123
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2018-11-30 12:21:06
    10.2.4 bolon 10.2.5 yag taarch bna. Erx bish tsets zöw shiidwer gargax baix aa.Xarwaas ilt bgaa biz dee.Naad nowshoo Mongol-s garaxiig xoriglox xeregtei
    93.221.179.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-30 10:21:46
    САХАЛТ ХУЛГАЙЧАА ЧИ САЛБАРЫН ЯАМ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРГАЧИХААД ЮУ ГЭЖ ХУЦААД БАЙНА...
    150.129.143.182
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-11-30 10:06:13
    Төрт улс минь ариусаж, тунгалаг, тогтвортой болоосой. Дагаад эдийн засаг минь өсөж иргэдийн орлго нэмэгдэнэ. МОНГОЛ ОРОН МАНДАН БАДРАГ. МИЕЭ ЗАЙЛ АШГҮЙ
    203.217.139.227
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2018-11-30 08:51:48
    Төрт улс минь ариусаж, тунгалаг, тогтвортой болоосой. Дагаад эдийн засаг минь өсөж иргндийн орлго нэмэгдэнэ. МОНГОЛ ОРОН МАНДАН БАДРАГ.
    183.81.171.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-30 04:52:00
    Миеэ одоо зайлаач ээ, шившигээ тарьж дууслаа ш дээ, Бүүр хөөгдөхөөсөө өмнө
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Логик нь буруу бна, Нам төрийг салга  2018-11-30 04:26:39
    Компанийн хувьцаа эзэмшигч нар нэг нөхрийг Гүйцэтгэх захирлаар томилоод ажлаа хийлгэх гэтэл нөгөөх нь компанийг нь авах гээд эздийг огцор гэж байгаа шиг
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • zuv 2018-11-30 04:13:27
    Enhbold,Hurelseh hamt una, tgd bas ter zeel avsan nuhud bugd huugd
    124.158.111.52
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-11-30 04:12:55
    http://StartWeeklyJob.com/?userid=105175
    203.91.118.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-11-30 03:57:31
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
    202.9.43.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Амар 2018-11-30 03:40:47
    Хөөе.Тэнэг Женко.Одоо л монгол жинхэнээсээ ялах гэж байна.Намаа шороотой хутгаж одоо улсаа хутгах гэж байгаа наад Зи-гээс салахгүй бол дараагийнх нь чи шүү.
    202.179.25.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Оджаргал 2018-11-30 03:11:49
    Одоо зайлж үзээ
    49.0.218.25
    Мэдэгдсэн Хариулах