ИНЕГ-ын мэргэжилтний амийг хөнөөсөн хэрэгт дөрвөн залууг шалгаж байна
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Piver Sounds" гэх цэнгээний үүдэнд энэ сарын 18-ны өдөр хэсэг залуус зодолдож, нэгнийгээ хүнд гэмтээн аминд нь хүрсэн харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, ИНЕГ-ын худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Х, мэргэжилтэн Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дөрвөн залуутай маргалдаж, зодолджээ. Зодооны улмаас ахлах мэргэжилтэн Х нь биедээ хүнд гэмтэл авч ГССҮТ-д хүргэгдсэн ч ухаан оролгүй байсаар энэ сарын 22-нд нас барсан байна.

Зодооны хэрэгт холбогдсон  Мөнхбаяр, Бадамжав нарын дөрвөн залууг саатуулан шалгаж байгаа бөгөөд нэг нь хилээр гарах гэж байгаад баригджээ.  

Тухайн үед хамт байсан мэргэжилтэн Б нь хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, өргөдөл гаргасан бөгөөд одоогоор хохирогчоор тайлбар мэдүүлэг өгч байгаа юм байна.
 
О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-11-30 07:02:30
    еренхийлегчийн хуу нь хар тамхи татна хун ална терийн албан хаагчид нь нэгнээ ална монгол ялж байгаа нь энэ юм байх даа енее баасан авгай чимээгуй болж жирэмсэл...
  • Амар 2018-11-30 03:42:42
    Архи уухаа болих юмсан даа.Монголчууд аа.
  • Санал 2018-11-30 02:54:35
    mergejiltnuudee daguulj arxi uusan dargad ni xariuclaga toocoe