Хэн нь мад тавиулах бол

М.Энхболд өчигдөр анхны нүүдлийг хийлээ. Тэрбээр өчигдөр өглөө чуулганы хуралдааныг нээнгүүтээ “УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдсаны дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаан үргэлжлэнэ” хэмээн алх цохиод “хаалга саван” гарч одсон. Үйл явцыг ойлгож ядсан гишүүд гүн шок. Тэдний кноп энэ удаад УИХ-ын даргад ашиглагдсангүй. 

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн нүүдлээ өчигдөр үдээс хойш хийлээ. Тэр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гарган, УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн асуудлаар ханджээ. Хэрэв  Үндсэн хуулийн цэц УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд УИХ түүнийг огцруулах тухай хэлэлцэх нөхцөл бүрдэх юм.

Хожил хэнийх болох вэ? 

М.Энхболд дарга одоогоор өөртөө итгэлгүй байна. Өнгөрсөн өдрүүдэд улс төрийн тавцнаа өрнөж буй үйл явцын ялагч нь байхыг тэр хүссэн. Тодотгон хэлбэл УИХ-ын дарга болон нэр бүхий гишүүдийн гарын үсэг зурсан Засгийн газрыг огцруулах хүслээ гүйцэлдүүлэх нь тэрний эцсийн зорилго. Гэвч түүнд кноп дутсан уу, гэх таамгийг олон нийт дэвшүүлж байна.  Учир нь өчигдрийн хуралдаанд Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурж, М.Энхболдтой нэгдсэн гишүүдийн ихэнх нь чуулганы хуралдаанд ирсэнгүй.  Энэ нь УИХ-ын даргын хүссэн шийдвэр гарахад хангалтгүй ирц. Иймээс тэр С.Бямбацогтыг “ашиглав”. Түүний хувьд хамгийн зөв хувилбар буюу бодож бодож олсон нүүдэл нь.

 УИХ-ын гишүүдийг хоёр жил дарааллан гуйлга түүлэг болоход хуралдаагүй Ёс зүйн дэд хороо энэ удаад хурлын товоо зарлалаа. УИХ-ын даргын “даалгавар” ёсоор бол “ЖДҮХС-аас зээл авсан асуудалтай холбогдсон нэр бүхий гишүүд, сайд нарыг чуулган, байнгын хороодод оролцохгүй байх ёстой, санал хураалтад оролцохгүй” гэх шийдвэрийг Ёс зүйн хороо гаргах учиртай. 

Хуулийн зохицуулалт ч бий. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд ийм заалт бий.

 91.6.Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ.

91.7.Энэ хуулийн 91.6-д заасны дагуу гишүүн санал хураалтад оролцохоос татгалзсан бол түүнийг тухайн санал хураалтын ирцэд оруулахгүй.

Хуулийн энэ заалтаар М.Энхболд дарга “Бэлтрэг суйлах" ажиллагаа буюу дараагийн нүүдлээ хийхээр зэхээд байна. Энэ хооронд спикер хууль хяналтын байгууллагад хүсэлт хүргүүлж, хууль хяналтын байгууллагууд эхнээсээ яаралтай хуралдааныхаа зарыг хэвлэлийнхэнд дуулгав. 

Харин нөгөө талд УИХ-ын гишүүд хурлын даргаа чуулганы танхимд хүлээсээр ажлын цагаа дуусгалаа. Тэд 66,7 хувийн ирц бүрдүүлсэн байв. Нэгэнт ажлын цаг дууссан учир гишүүд чуулганы танхимыг суллахад эрхэм УИХ-ын дарга чуулганы танхимд ганцаараа морилон саатаж “Ирц бүрдсэнгүй. Чуулганы хуралдааныг хаалаа” хэмээн мэдэгдэл хийлээ. Харин өнөөдөр үйл явц эхнээсээ өрнөнө. М.Энхболд. У.Хүрэлсүх нарын хэн нь мад тавиулахыг олон нийт анхааралтай ажиглаж байна. Хэн нь нүүдэлгүй болох бол.  

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2018-11-30 12:24:47
    Xvrelsvx diilex ni todorxoi, Ene xvnd 1 ydaa bolomj olgowol ard tvmniixee itgeliig olox yum shig sanagdaj bna.Shine xvn garaad ashiggvi bxaa aigaad dyygarch cha...
  • Urtaa 2018-11-30 10:43:39
    Huk ees communizm sengenej bna
  • Zochin 2018-11-30 09:20:34
    Zasgiin gazar ogtsor ogtsor. Hargis hvn hereggviee
  • Зочин 2018-11-30 07:52:16
    2лаа сандал суудалтайгаа зууралдаад байхгүй яваад өгөөч. Монголын төрд та 2 2уулаа хэрэггүй.
  • иргэн 2018-11-30 05:56:39
    ЭХЛЭЭД ТА НАР ӨӨРИЙНХӨӨ ТОМИЛСОН ЗАСГИЙН ГАЗРАА ОГЦРУУЛ. ДАРАА НЬ ИРГЭД БИД ТА НАРТАЙ ТООЦОО ХИЙЕ
  • zochin 2018-11-30 04:13:15
    http://StartWeeklyJob.com/?userid=105175
  • Songogch 2018-11-30 03:38:11
    Huk ogtsroh.n oilgomjtoi unuudur uu?Esvel on garaad uu?Gedgel bna ternes bish ene zasgi.n gazar hamgi.n muu ajilaj bga shuu de.Ter dollor,har ,benzin har ,herge...
  • Зочин 2018-11-30 03:17:25
    Гадны хүн бидний толгой дээр сууж ээ. хар амиа хамгаалах гэж ийм ухаан сийлж бна. Улс орноо хөгжүүлэх гэж ийм ухаан, сэтгэл гарах болов уу ... харамсалтай
  • зочин 2018-11-30 01:49:58
    Хурдхан нэг тийш болсон дээр шүү. Аль нь байсан амьдрал дээрдэхгүй нь ойлгомжтой.
  • Zochin 2018-11-30 01:49:14
    Yamar muukhai garchig ugdug yum be. Ene chin' ard tymniig ulam l kheryyld duudaad bgaa yum bishyy.
  • зочин 2018-11-30 01:40:53
    ЖДҮчид нь ЗГ-аа дэмжээд байгаа юмаа даа янз нь.Тэгэлгүйч яахав тэрбумын тэтгэвэр авсан улсууд чинь. Монголчуудын хараа мууджээ.ЗГ огцорч Их хурал ч тарах нь зөв...
  • зочин 2018-11-30 01:13:56
    Миеэ чи ард түмнийг их басамжилж байна аа, Луйварчин одоо зайгаа тавьсан нь дээр шүү, Засгийн газрын маш их ажлыг 27 дээрэмчин саатуулж байна
  • Бат 2018-11-30 01:12:34
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо