Ноён ногооны ханш цаашид ч чангарах төлөвтэй байна
Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр/11.29/ ам.долларыг 2627 төгрөгөөр худалдан авч, 2635 төгрөгөөр заржээ. Өглөө нь 2630 төгрөгийн ханштай байсан ам.доллар үдээс хойш таван төгрөгөөр чангарч ноён ногоон валютын захад нүдний гэм болж эхэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын нэрлэсэн ханш 2605.84 төгрөгтэй тэнцэж байна. Төв банкнаас хамгийн сүүлд буюу энэ сарын 22-ны өдөр 2591.93 төгрөгийн ханштайгаар 30.5 сая ам.доллар нийлүүлжээ.

Монголбанкнаас арваннэгдүгээр сар гарснаас хойш нийтдээ 212.3 сая ам.долларын нийлүүлсэн ч валютын ханш тасралтгүй чангарсаар байна.

Ханш цаашид ч чангарах төлөв ажиглагдаж эхэлжээ. Үүнд олон шалтгаан байгаа байх.

Уг нь манайх бараг гурав дахин валютын нөөцтэй гэж ярьдаг хэрнээ төгрөгийн ханш нь суларсан, бодлогын хүүгээ сул тавьчихсан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байгаа нь үнэн.  2016 оны сүүлээр ам.долларын ханш чангарсныг онцолъё. Урт хугацаандаа чангарсан ханш нь цаашдаа ч улам чангарна гэсэн үнэний ортой болж таарав.

Хэрвээ энэ байдлаараа явах юм бол шинэ он гараад ам.доллар 3000 төгрөгт хүрэх нь. Ийм байдалд хүрвэл монголчуудын амь амьдрал хэцүүдэж, элгээрээ мөлхөж, эдийн засаг нь улам хүндэрнэ гэж эдийн засгийн судлаачид ярьжээ.

Олон улсын валютын сангийн шугамаар 800 сая ам.доллар орж ирнэ гэсэн ч өнөөдрийн байдлаар орж ирээгүй байна.
Тиймээс ирэх саруудад ам.доллар хомсдоно гэсэн дохиог ч өгч байна.

Дээр нь шинэ жилийн уур амьсгалаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнээ дагаад өсөх нь тодорхой. Тэгэхээр ирэх саруудад ам.долларын хэрэгцээ өндөр байх шалтгаан нөхцөл бүрдэж байна.

Ийм бодит шалтгаанаас гадна улс төрийн тогтворгүй байдал ч ам.долларын ханш өсч, чангарахад ташуур өгч байна гэж эдийн засагчид хэлж байна.



О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ? 2018-11-30 04:33:48
    Доллар байдаг байрандаа л байж байгаа, харин манай төгрөгийн чалх сулраад байгаа болохоос доллар чангараад байгаа юм биш шүү дээ!!!
    • 2 2018-11-30 04:35:01
      Доллар гэж нэг айхтар мангас л монгол төгрөгийг барьж идээд байгаа юм шиг гаж буруу юм бичихээ боль л доо, та нар!!!
  • zochin 2018-11-30 04:13:21
    http://StartWeeklyJob.com/?userid=105175