“Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжилтэн хар тамхины хэрэгт холбогдсон уу
Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид  энэ сарын 27-28-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэж, хууль бусаар худалдан борлуулдаг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчилжээ. 

Бүлэг этгээдүүдийн дунд “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит хувьцаат компанийн мэргэжилтэн Э гэгч байсан бөгөөд тэрбээр хар тамхи хэрэглэснээс гадна бусдад худалдан борлуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Хэргийг цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна гэсэн мэдээлэл гарсан юм.

Тэгвэл энэ мэдээллийг дээрх компанийн зүгээс ташаа мэдээлэл хэмээж байна.

Тус компанийн эх сурвалжийн хэлж буйгаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн мэргэжилтэн Э гэгч хар тамхины хэргээр баривчилсан гэх мэдээлэл ташаа мэдээлэл. Бид ЦЕГ-т хандаад байна.  ЭМГЛ ХХК-д тийм мэргэжилтэн ажилладаггүй гэсэн тайлбарыг хүссэн байгаа. Компанийн хэмжээнд ийм мэргэжилтэн байдаггүй юм байна шүү" гэв.


О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.