Эрүүл мэндийн яам “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд юу хийх вэ
Өнгөрсөн жилээс эхлэн жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”  болголоо  хэмээн ЭМЯ-наас сүр дуулиантай зарлаж байсан. Ингээд оюутнуудыг үнэгүй үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байсан юм. Тэгвэл энэ жилийн хувьд есдүгээр сар  хэдийн эхэлсэн ч албаныхан нам нам гүм байна.

Уг нь уламжлал болгон зохион байгуулна хэмээн сүр дуулиантайгаар мэдэгдэж байсан ажлаа мартаагүй л баймаар юм. Ямартай ч одоогоор энэ сардаа оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрхэн ажиллах нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн жил залуусыг үнэгүй үзлэг шинжилгээнд хамруулахад оюутнуудын 90 гаруй хувь нь шүдний өвчтэй байсан бөгөөд нэлээд хувь нь БЗХӨ-тэй байсныг мэргэжилтнүүд хэлж байсан. Тэгвэл нэгэнт ямар өвчнөөр өвчилсөнийг нь мэдсэн юм чинь энэ жил эдгээрийн эмчилгээнд анхаарал хандуулж ажиллавал ЭМЯ-ны энэхүү ажил илүү бодит үр дүнгээ  өгөх болов уу. Монгол улсын ирээдүй хойч үе болсон залуу сэхээтнүүд эрүүл саруул байх нь хамгийн чухал. Тиймээс ч өнгөрсөн жил энэхүү аяны нээлт болоход хүн бүр таатай хүлээж авч байсан юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.