Хэн нь үнэн яриад байна вэ
АТГ-аас өчигдөр орой ажил тарах үед шуурхай хурал зарлаж сенсааци дэгдээлээ. Хэвлэлийнхэн янз бүрийн таамаг дэвшүүлэв. Хурал нь зарласан цагтаа эхлэхгүй багагүй хугацаанд хүлээлгэсний эцэст тус газрын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаяр нар мэдээлэл хийлээ.

Тэд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан мэдээлэл өгөв. Тодруулбал тус газраас" Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг улс төрийн явуургүй бохир гүтгэлэгийн шинжтэй мэдээлэлдээ хуулийн байгууллагыг холбохыг байхыг шаардаж байна. Мөн манайх улс төрийн нөлөөлөлөөр ажлаа хийдэггүй. УИХ-ын гишүүдийн ар гэрийхнийг барьж цагдан хорьж байцаасан зүйл байхгүй. Албадлагын шинжтэй үйл ажиллагаа явуулаагүй "гэсэн мэдээллийг хийж, өөрсдийгөө өмөөрч, гишүүний хийсэн мэдээллийг няцаасан юм.

Харин энэ хэвлэлийн хурлын дараа гишүүн Л.Оюун-Эрдэнэ бас мэдээлэл хийжээ.

Тэрбээр "АТГ-аас хийсэн мэдээллийг сонслоо. Миний хувьд маш их баяртай байна. АТГ УИХ-ын дарга М.Энхболд гэдэг хүний заавар, утасны цохилтоор ажилладаг нь  гэдэг нь нотлогдлоо.   Мөн УИХ-ын Тамгын газар АТГ-аас миний хэлсэн мэдэгдэлтэй холбогдуулж мэдээлэл хийлээ. АТГ мэдээлэл хийхдээ шалгаж байгаа учраас ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн нэрийг хэлэхгүй гэсэн мөртлөө ганцхан миний л нэрийг хэллээ. Энэ үйл явдлаас нь харахад АТГ М.Энхболдын хувийн компани болжээ. АТГ улстөржсөн байгууллага гэдгийг олон удаа хэлж байгаа.

Би худлаа яриагүй. Гишүүний нэрийг хэлж чадахгүй байна. Зарим гишүүний гэр бүлийнхнийг баривчилсан нь үнэн. Миний хамаарал бүхий ямар ч этгээд зээл аваагүй. Авсан бол би хариуцлага хүлээгээд явахад бэлэн байна" гэж даруй мэдээлэл хийж, өөрийгөө өмөөрч, зөвтгөв.

Эндээс харахад хэн нь үнэн яриад, хэн нь худлаа яриад байгаа юм бэ. Хийсэн мэдээлэлүүдэд итгэх арга алга.  Уг нь хуулийнхан хуулийн хүрээндээ худлаа хэлэх ёсгүй, ханатай л ярих ёстой байх. Магадгүй улстөрчид худлаа ярьдаг байж болох юм. Гэхдээ л эргэлзээ төрүүлж эхлэв. Энэ асуудлууд цаашдаа хэрхэн яаж үргэлжлэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-12-02 07:52:42
    Butach huuhed baij baigaad aav ah 2oo oloo bizdee.butach huuheduud zondoo l baidagshtee yadiin.
    66.181.185.123
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-12-01 05:49:20
    Ene OyunErdene yostoi judaggvi zayagvi hervvlch. horchin hvvr yumaa yamar hvnii vr hvvhdvvd iim ayultai usuj vrjdeg bainaa
    150.129.141.10
    Мэдэгдсэн Хариулах
  • ШУДАРГА БАЙЦГААЯ 2018-11-30 10:01:08
    АТГ нээрээ Миеэ-н гар хөл болжээ, Миеэ-г хурдан зайлуулж ,,Энхжаргалыг сольж АТГ-г шударга ажилладаг болгосон цагт л авилга буурна даа
    203.217.139.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Шударга иргэн 2018-11-30 03:29:21
    Л.Оюун-Эрдэнэ "хамаарал бүхий этгээд нь ЖДҮХС-гаас зээл авсан" гэж гүтгэгдсэн бол улиг болсон зүйлийг ярьж байхын оронд ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатарыг шалгуул...
    59.153.112.124
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-30 01:45:29
    Би хувьдаа өндөр тушаалын дарга нар ОН-д шаана гэж ярихыг хамгийн ёс суртахуунгүй бүдүүлэг,боловсроогүй хүний үйлдэл гэж бодно. Гудамжны үг
    66.181.178.141
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-30 01:15:44
    АТГ нээрээ Миеэ-н гар хөл болжээ, Миеэ-г хурдан зайлуулж ,,Энхжаргалыг сольж АТГ-г шударга ажилладаг болгосон цагт л авилга буурна даа
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2018-11-30 01:58:28
      Naad gazar chin' barimt, notolgoon deer tulguurlaj yaridag gazar sh dee. Tyynees Oyun-Erdene shig khaa khamaagyi eliirdeg um baikhgyi
      202.179.30.194
      Мэдэгдсэн Хариулах
  • Ууганаа 2018-11-30 01:04:11
    Шаасан гарууд бүгд худлаа дүр эсгэсэн луйварчид
    66.181.160.78
    Мэдэгдсэн Хариулах