АТГ-ын үйл ажиллагааг улстөржүүлэхгүй байхыг хүслээ
АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаяр, тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг нар оролцож, мэдээлэл өгөв.

Хэвлэлийн хурлын эхэнд З.Баасанням "Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхдээ "Хууль хяналтын байгууллагууд М.Энхболдыг хамгаалахаар бөөнөөр ажиллаж байна. Гишүүдийн гэр бүлийг баривчилах ажиллагаа явуулж байна. Бөөнөөрөө гишүүдийг дуудаж уулзаад айлгаж байна" гэсэн утгатай мэдээлэл хийсэн.

Манайхаас ЖДҮ-тэй холбоотой хэрэгт УИХ-ын гишүүд болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс хууль бусаар зээл авсан эсэх асуудлыг шалгаж байгаа. Гол нь улстөрчид үйл ажиллагаа явуулж байгаа хууль хяналтын байгууллагыг өөрсдийн улстөржсөн үйл ажиллагаандаа татан оролцуулахаар гүтгэлэгийн шинжтэй худал ташаа мэдээллийг олон нийтэд тарааж байгаагаа зогсоохыг хүсч байна. Улстөрийнхөн улстөрийн ажлаа хийж, бид хуулийнхаа хүрээнд ажлаа хийж явна. АТГ-ын ажилд хэн нэгэн хөндлөнгөөс үүрэг даалгавар өгч ажиллаж байгаа зүйл байхгүй. Цаашид улс төрийн явуургүй үйлдлээ зогсоохыг шаардаж байна гэв.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаяр "ЖДҮХС-тай холбоотой асуудалд хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа. Тухайлбал, сайд асан Б.Батзоригийг яллагдагчаар татаж мэдүүлэг авсан. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Түүнээс улс төрчдийн нөлөөлөлөөр хэн нэгнийг цагдан хорьж, шалгаж байгаа зүйл байхгүй. УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий хүмүүс эрх мэдлээ ашиглаж дээрх сангаас зээл авсан асуудлыг нягтлан шалгаж байгаа. Харин нэр устай нь дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл өгвөл мэдээлж болно.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй хамаарал бүхий этгээдүүдийг зээл авсан асуудлаар шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдана. Ар гэрийнхнийг нь хүчээр хоморголон авчирч байцаалт авсан, баривчилсан, цагдан хорьсон албадлагын арга хэмжээ авсан зүйл байхгүй.

Харин цагдан хоригдсон байгаа зургаан хүний хувьд тухайн үед ЖДҮХС-аас зээл олгох эрх мэдэлтэй байсан хэрэгжүүлж байсан алба хаагчдыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа" гэлээ.

асгийн газрыг огцруулах нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед АТГ-ыг нөлөөнд ажиллаж байгаа гэсэн хардлага сэрдлэг байна. Засгийн газрыг огцруулах тухай мэдэгдэл хүргүүлснээс хойш ийм үйл ажилагаа явуулсан юм уу?

-Ямар нэгэн улстөрийн намын, УИХ-ын даргын зүгээс өгсөн заавар, чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэл байхгүй. УИХ-ын гишүүдийг хоморголон байцаасан зүйл байхгүй. АТГ-ын үйл ажиллагааг улстөрийн үйл ажиллагаанд хольж, хутгахаа болиоч ээ гэж хүсэх байна.

-Олон нийтийн зүгээс "60 тэрбум"-ын хэрэг яасан бэ гэдэг асуултад хариулт хайж байна. Энэ асуудал ямар шатанд явж байна вэ?

-Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгөх учраас илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Нийслэлийн прокурорын зүгээс илүү тодорхой мэдээлэл өгсөн учраас манайхаас мэдээлэл өгөх боломжгүй.

-Улстөрийн нөлөө бүхий этгээдүүд гэдгийг тайлбарлахгүй юу?

-Улстөрд нөлөө бүхий этгээдийг хуулиар тайлбарласан байгаа. Өөрсдөө тухайн шийдвэрийг гаргаж гарын үсэг зурдаггүй хэр нь бусдыг удирддаг этгээдүүдийг нөлөө бүхий этгээдүүд гэж нэрлээд байгаа юм.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2018-11-29 16:09:46
    A.T.Gazart bish M.ENHBOLD iin gert shiidegdsen asuudal bizdee. avilgachid tcuglasan video g dahin uzuulee ch.
  • !? 2018-11-29 14:35:20
    АТГ шуурхай, шударга ажиллавал улс төрчид болон өөр хэн ч гэсэн шүүмжлэл, шахалтаар зовоохгүй шүү дээ!!! Өөрийгөө хичээх нь чухал!!!
  • ATG 2018-11-29 14:19:41
    Uursduu bitgii uls turjij davhiad bai. Bidniig teneg gej bodood baina uu avilgachid aa
  • Эргэлзээ 2018-11-29 12:43:47
    АТГ яагаад зарим хэргийг шалгаад заримыг нь сонсоогүй юм шиг шалгахгүй өнгөрөөд байдаг юм бэ?
  • иргэн 2018-11-29 12:34:41
    МӨНГӨТЭЙ ХОЛБОГДСОН БҮХ ГИШҮҮД БҮГД ЗАНГИАГАА ЗҮҮГЭЭД ОЧООД ШАЛГУУЛААЧ
  • Зочин 2018-11-29 12:17:03
    Мэлгэр хужаагийн гар хөл болсон АТГ-ыг бүрэн бүрэлдхүүнээр нь өөрчлөх хэрэгтэй. Улстөржиж хүний гар хөл болсон АТГ-ын дарга Энхжаргалыг эрүүгийн хариуцлагад тат...
  • zochin 2018-11-29 11:20:12
    jaran ter bumin talaar demii yariad margaldaad bh yum.Oor asuudal yariach ee