Сэрэмжлүүлэг: Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна
Цаг уур, орчны шинжилгээний газраас арванхоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурахыг малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааруулж мэдээлэл  хийлээ.
 
Эрчим хүчний салбар, халаалт дулааны систем зам  тээврийн салбар, малчид ард иргэд хохирол учруулж болзошгүй байгаа тул мэдээлэл өгөв. Учир нь гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй байгаа талаар анхаарууллаа.
 
Арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нутгаар, 1-нд Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар салхи секундэд 28-30 метр секунд, зарим үед 34  метр секунд хүрч ширүүснэ. Мөн арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Говь-алтай, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.
 
Цаашид хүйтний эрч бага зэрэг сулрах ч арванхоёрдугаар сарын 2-ны өдөр ихэнхи нутгийг хамарсан цасан шуурга шуурч, хүчтэй салхи салхилна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
 
Маргааш, нөгөөдөр хоёр хоног цаг агаар харьцангуй тогтуун байж нэмэх температурт шилжих ч арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс өмнө хоногуудад хүйтний эрч чангарч хасах 10-20 хэм хүрнэ гэдгийг анхааруулав.
 
Цаг уурын байгууллагаас гаргасан энэхүү мэдээлэл дээо Онцгой байдлын албанаас салхи шуурганы үеэр иргэд төөрөх, малтайгаа уруудах тээврийн хэрэгсэл саатах нөхцөл байдал үүсдэг учраас мэдээллүүдийг салхи ширүүсч, цасан шуурга шуурах тухай мэдээллийг иргэд, олон нийтэд тарааж эхэлжээ.
 
Цасан шуурга шуурах үе нь амралтын өдрүүдэд тохиож байгаа учраас боловсролын байгууллагад тусгайлан үүрэг өгч аюулгүй байдлыг ханган ажиллахыг анхааруулж байгаа аж. Мөн салхи шуурганы үеэр авто замд халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдах тул шарадлагатай үед авто замын хөдөлгөөнд хязгаарлалт хийх, авто зам арчлалтын компаниудын бэлэн байдлыг хангуулж хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.