Бөх тайлбарлагчдын улсын уралдаан болов
Хэнтий аймгийн Батноров сумын харъяат, үндэсний бөхийн аймгийн ахлах тайлбарлагч, аймгийн начин Ё.Баярсайхан агсны нэрэмжит Үндэсний бөхийн тайлбарлагчдын ур чадварын улсын VI тэмцээн Чингис хотноо боллоо.

Тус тэмцээнд Монгол Улсын 20 аймаг, нийслэлийн есөн дүүргээс нийт 40 бөх тайлбарлагч хүрэлцэн ирж, хоёр өдрийн турш оюун ухаан, авъяас чадвараа сорин өрсөлдсөн юм. Тэмцээний дүнгээр тэргүүн байрт Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяат бөх тайлбарлагч С.Батбилэг, дэд байрт Увс аймгийн харъяат бөх тайлбарлагч Д.Пүрэвжав, гуравдугаар байрт ӨМӨЗО-ны бөх тайлбарлагч Т.Цэцэнтунгалаг, нар шалгарчээ. Удаах байруудад Дорноговь аймгийн харъяат бөх тайлбарлагч У.Ууганбаяр, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харъяат бөх тайлбарлагч Б.Наранцогт, Орхон аймгийн харъяат бөх тайлбарлагч Б.Нармандах, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харъяат бөх тайлбарлагч Т.Галбадрах, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат бөх тайлбарлагч С.Давааням, Дундговь аймгийн харъяат бөх тайлбарлагч Л.Идэрмөнх нар шалгарлаа.

Тэмцээний шүүгчээр Монгол Улсын  Соёлын гавъяат зүтгэлтэн, Улсын Тонж манлай засуул Д.Цогзол, TВ9 телевизийн бөх тайлбарлагч Ц.Батнасан, БТСГ-ын мэргэжилтэн, аймгийн арслан П.Ганболд, Л.Баяраа, Г.Солонго нар ажилласан байна.  

Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-11-29 08:02:39
    увс евер монголын бех тайлбарлагчид хоебр гуравдугаар байранд орно гэхээр монгол бехийн хегжил хаашаа байгаа юм бол баянменх шунал бехийин ергеег челеелж егееч...