Ёс зүйн дэд хороо Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт горимын санал хэллээ. Тэрбээр "УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдах гээд ирц бүрдэхгүй байна. ЖДҮХ сангаас зээл авсан гишүүдтэй холбоотой Ёс зүйн дэд хороог хуралдуулах гишүүдийн болон олон нийтийн шаардлага байна. Мөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд ЖДҮХ сангаас зээл авсан гишүүдийг хуралдаанд оролцуулахгүй байх шаардлагыг нэр бүхий гишүүд тавьсан. Тийм учраас Ёсзүйн дэд хороо хуралдаж дуустал чуулганыг түр завсарлуулж өгөөч. Үүний дараагаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцье" гэлээ. 

Ингээд  УИХ-ын дарга М.Энхболд "Ёсзүйн дэд хорооны дарга санал гаргаж байна. Тиймээс Ёс зүйн дэд хороо хуралдаж дуустал чуулганы түр завсарлуулъя" хэмээв.  Ийнхүү УИХ-ын чуулганы түр завсарлалаа.

 

П.ГОО

Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэнар 2018-11-29 08:26:21
    та нар бугдээрээ чуулгандаа ирэхээ больчих женко ч ажилдаа ирэх хэрэггуй харин ордныхоо харуул манааг сайн тавихгуй бол шунал баянменх хаалыг чинь эвдэж мэднэ ...