Сэрэмжлүүлэг: Гадаадад ажилд зуучлах нэрээр залилан хийж байна
Сүүлийн үед Солонгос, Японд хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө төгрөг авах зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна.

БНСУ-д ажиллах хүч илгээх ажлыг Монголын талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгосын талаас тус улсын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар хариуцан зохион байгуулдаг бөгөөд хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага хийдэггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Харин Япон улсад Монгол Улсын иргэдийг ур чадварын дадлагажигчаар илгээх ажлыг Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар дамжуулан зохион байгуулдаг.

Тусгай зөвшөөрөл бүхий зуучлагч байгууллага таныг Японд хүлээж авах компанийн ярилцлагад оруулан болзол хангаж чадвал эрүүл мэндийн үзлэгт хамруулж тэнцсэн тохиолдолд Японы талаас оршин суух зөвшөөрлийг тухайн компани авч ирүүлнэ. Үүний дараа Японы ЭСЯ-наас виз хүснэ. Энэ олон шатны ажил зуучлагч байгууллагаас бүрэн хамаардаг тул сайтар лавлаж тодруулах нь зүйтэй юм.

Түүнчлэн ХНХЯ-наас олгосон зуучлах зөвшөөрлийн гэрчилгээг үзүүлж, манай хэлний сургалтад хамрагдаж, зуучлалын хураамж, барьцаа төлбөр төлчихвөл шууд явуулна хэмээн амлах, сурталчлах замаар иргэдийг хохироож болзошгүйг онцгой анхаарна уу. Тусгай зөвшөөрөлтэй байгууллагад иргэдээс ур чадварын дадлагажигчаар зуучлагдахаас нь өмнө урьдчилан зуучлалын хураамж, төлбөр, барьцаа мөнгө авахыг хориглодог.

Тиймээс зуучлалын үйл ажиллагаа, зуучлалын хураамж, барьцаа төлбөртэй холбоотой санал, гомдол үүсвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, цагдаа, хууль хяналтын байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-11-29 07:57:22
    сэмхэн ажиллаад л хэрэгтэнгүүдээ бариад байхад газар авахгүй. залилж байгаа нь ихэнх нь дарга нарын эрхийн тэнэг бацаанууд байдаг учир худлаа л донгоддог юм даа...
  • Бат 2018-11-29 03:37:22
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо