Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:30 цагт:  Хангарьд ордонд Нийслэлийн ИТХ-ын хуралдаантай.

09:30 цагт: МҮЭСТО-д “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын IV зөвлөгөөн” болно.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулганы хуралдаантай.

11:00 цагт:  Новотел зочид буудлын хурлын танхимд "Тамхины импортын татвар, онцгой албан татвар ба хууль бус тамхины нөхцөл байдал" сэдэвт хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт:  Үндэсний мэдээллийн төвд "Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлага 2" аяны талаар НЭМҮТ, ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг, ГБХЗХГ, ОБЕГ-аас мэдээлэл хийнэ.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Түмний-76” сошиал сонгон шалгаруулалтын талаар “Эх орон хөгжил дэвшил” ТББ-аас мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Монгол улсын хүүхэлдэйн театртай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудад ”Нууцын эрэлд“ хүүхдийн жүжгийг үнэ төлбөргүй үзүүлнэ.

14:00 цагт: МҮХАҮТ-д гоо сайхны брэндүүд Кластер байгуулах Санамж бичигт гарын үсэг зурна. Үйл ажиллагаанд “Монос косметикс”, Lhamour брэнд, Мон крем, Ич крем зэрэг дотоодын гоо сайхны 10 гаруй компани, TRAM төслийн баг оролцоно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.