МАН-аас уугих манарсан хар утаа төр, ард түмнийг хордуулж байна
100 шахам жилийн түүхтэй нам хөнжилдөө орох завгүй тэмцэлдэж байна. 200 мянга гаруй гишүүнтэй МАН гэдэг том айл тэр чигээрээ толгойгоо ч олохгүй байдалд орчихов. Угаас удирдлагын бүтэцтэй тэдний зөвхөн удирдлагууд л тэмцэлдэж ирэхэд асуудал өндөрөө авчихаж байгаа юм.

Тэдэнд энэ удаад ялалт зохисонгүй. Ялалтын амтандаа бялуурч фракц зуураа мөнхөд дайтдаг АН-ын эмх замбараагүй, эх захгүй түүхийг давтаж байна.

Төрийн ордонд өмнө нь юу болж байсныг эргэн санацгаая

2012 он. Улс төрийн ууган хүчин МАН УИХ-д бүлэггүй болох хүртлээ уналтад орж байсан үеэ эргэн саная. Та бүхэн аргаа барахдаа парламентийн түүхэнд анх удаа чуулганы танхимын үүдэнд суулт хийсэн. Мартаагүй бол УИХ-ын дарга М.Энхболд та “Хуулийг гууль болголоо”, УИХ-ын гишүүн С.Батболд та “Ард түмний сонголт эцсийнх”, УИХ-ын гишүүн  Д.Лүндээжанцан та “Монголын ардчилал 22 жилийн дараа нас эцэслэв”, ЗГХЭГ-ын дарга Ө.Энхтүвшин та “Ардчилсан нам ардчиллыг булшиллаа”  гэсэн шаардлага бүхий цаас барин УИХ-ын чуулганы танхимын үүдэнд суулт зарлаж байна. Тухайн үед  АН-ынхан та бүхнээр тоог тохуу хийж байсныг эргэн сана.

Тусгаар тогтнолын ордонд юу болж байсныг эргэн санацгаая.

2012 он. УИХ-ын сонгуулийн дараа улс төрийн ууган хүчин аппаратын ажилтнуудынхаа цалинг тавьж чадахгүй. Төв бассейнд байрлах байраа булаалгачихсан, Лениний музейн барилгаа ч алдчихсан хэрнээ үлдсэнээ зарах гэх төлөвлөгөө хүртэл гаргачихсан.  Та бүхэнд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байсан нөхдүүд сүүлээ хавчаад зугтсан. Таван удаагийн дараалсан ялагдалд орсон энэ намын гишүүд эхнээсээ авлигын хэрэгт холбогдож, “аавын” хаалга татчих вий гэсэн зовинолтой. Хэрэгт орооцолдоогүй нэг нь хаачсан нь мэдэгдэхгүй сураггүй болчихсон. 1921 оны Ардын хувьсгалыг Монголын түүхээс арчуулахдаа тулчихсан байсан үе. Энэ түүх бол танай намынх.  

2016 он: Монголын ард түмэн та бүхэнд үнэмлэхгүй ялалтын оосроос атгуулсан. Итгэл хүлээлгэсэн. Харин одоо та бүхэн байгаа байдлаа хар. МАН гэх энэ их айлын хэдэн зуун гишүүд бүгдээрээ толгой муутай биш баймаар... Тэнэгийн дотор уужуу гэдэг ч Тэнэсэн сум тархинд гэдэг үг байдгийг мартаагүй л байлтай.

Улс төрийн хамгийн том хүчний гол стратегийг барьдаг эрхмүүдээ одоо жаахан ухаан зарахгүй бол та бүхэн дахин амаараа шороо үмхэхэд тун ойрхон болчихлоо. Цаад хугацаа хоёр жил. Одоо бол танай намаас уугих МАН-арсан хар утаа төр, ард түмнийг хордуулж байгааг сануулах нь илүүц биз 
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • itgen 2018-12-01 02:01:27
    man iin uls toriin tabchingaas archigdah nas ni bolson odoo ardchilsan niigemd oor uls toriin huchin hergtei kommunist niigem udirdaj yavsan nam nas duussan
  • aaa 2018-11-29 04:06:53
    угаасаа ху нам хэнд хэрэгтэй юмб ? Монголын ард түмэнд л лав хэрэггүй. Харин ч маш их гай тарилаа
  • зочин 2018-11-29 03:11:39
    Шатаад дуусвал бүр л амар биз
  • Zochin 2018-11-29 02:23:21
    Ene ardiin nam odoo khurdan zasag toroo soliod ajillaa khiimeer bna Khurelsukhgej iim khun khol aybakhgui dee
  • Бат 2018-11-29 01:59:45
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
  • зочин 2018-11-29 01:23:29
    Энэ улсад бий болсон эдийн засаг, улс төрийн том Мафи-тай Ерөнхий сайд тэмцэж эхэлсэн нь ийм зодоон авчирлаа. Энэ улсын хувь заяа шийдэгдэж гэж байна даа